Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД"

Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд"-ийг тодрууллаа.

Нэгдүгээрт. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат  Хан-Уул дүүргийн 59-р  сургуулийн 5а ангийн сурагч Мөнгөнбаярын Тэмүүн АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 3 айраг авсан амжилтаар /14 оноо/

Хоёрдугаар. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Халиун сумын ЕБС-н 5Б ангийн сурагч Базаррагчаагийн Оргил АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 түрүү, 1 айраг авсан амжилтаар /12 оноо/

Гуравдугаарт. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Хэрлэн сумын 8-р сургуулийн 6д ангийн сурагч Энх-Амгалангийн Энхбаяр АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 3 айраг авсан амжилтаар /11 оноо/

Дөрөвдүгээрт. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Хан-Уул дүүргийн 59-р  сургуулийн 4а ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү, 2 айраг авсан амжилтаар /11 оноо/

Тавдугаарт. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Хан-Уул дүүргийн 59-р сургуулийн 7а ангийн сурагч Наранцэцэгийн Билгүүнманлай АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /7 оноо/

Зургаадугаарт. Төв аймгийн Зуунмод сумын харьяат Төв аймгийн Сэнт поул сургуулийн 4а ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/

Долоодугаарт. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Хэрлэн сумын 8-р сургуулийн 5в ангийн сурагч Жарантайн Анхням АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/

Наймдугаарт. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат Эрдэнэбүрэн сумын ЕБС-н 7а ангийн сурагч Төртогтохын Гантулга АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 1 түрүү авсан амжилтаар /6 оноо/

Есдүгээрт. Дундговь аймгийн Мандалговь сумын харьяат Мандалговийн 5-р сургуулийн 6а ангийн сурагч Отгонбаатарын Лхагва АХ-99 жилийн ой , Үндэсний их баяр наадмаас 2 айраг авсан амжилтаар /6 оноо/

 

“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Азарга насны цуваа “Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Азарга насны цуваа
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Хязаалан) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Хязаалан насны уралдааны фото/
Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай 9 азарга