Мэдээ мэдээлэл

ММСУХОЛБООНЫ ЕНБД Ч.ХИШИГБААТАР "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбоо Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг улс орон даяар өрнүүлж байгаа билээ.

Тус аянд морьтны соёлыг дээдлэгч нийт уяачдаа уриалан ММСУХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар 5 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн танд морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

УЛСЫН НААДМААС ДУТАХААРГҮЙ ОЛОН ҮЗЭГЧ ЦУГЛАЖЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-5” уралдаан эртний морьдын мөртэй Хүй долоон худгийн буурал дэнжид долоон сарын 21-нд амжилттай болж өндөрлөлөө
Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна   Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна  
МОРЬТОН МОНГОЛЧУУДААС "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ДАХИН ТӨРЛӨӨ Т.Мөнхбаяр "Хөдөлмөрийн баатар" боллоо.