Мэдээ мэдээлэл

МУТМУ Б.ДАЛАЙ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж

МУТМУ Бичээрэйн Далай тэргүүтэй Увс аймгийн "Хан хөхий" гал уяаны хамт олон 3 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.
"Дүнжингарав-2015" бүсийн уралдааныг сурвалжлах , хэвлэл мэдээллийн мандатыг олгож байна "Дүнжингарав-2015" уралдааныг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад мандатыг ММСУХ-ны байранд 18 цаг хүртэл олгож байна.
“Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч А.Лхагва “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа. Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагвагийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.