Мэдээ мэдээлэл

МАЛЫН ИХ ЭМЧ А.НАРАНБААТАР "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ"

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж

малын их эмч Адъяагийн Наранбаатар тэргүүтэй "Морьтон" Үндэсний адууны клиникийн хамт олон 1 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн морин соёлоо дээдлэгч хамт олондоо морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
Азийн Морин уралдааны холбооны гишүүнээр элсэв /Сидней хот 2010 он/ Сар шинийн босгон дээр Азийн морин уралдааны холбооноос ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх баярт мэдээг ирүүлсэн байлаа.
“ДОРНОД ТАЛЫН ХУРД 2014” зүүн бүсийн хурдан морины уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Дорнийн шижир алтан талд унага болгон босоо төрж,Домогт ажнай хүлгийн буян өнө мөнхөд ивээж явах болтугай Хурай, хурай хурай….