Мэдээ мэдээлэл

Дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан "ARC DE TRIOMPHE" боллоо.

Дэлхийн морьтны соёлын зүтгэлтнүүд Парис хотод чуулж байна.

Хурдан морь сонирхогчдын хүсэн хүлээдэг дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан болох "Arc deTriomphe" уралдааныг Франц улсын нийслэл Парис хотын алдарт Paris Longchamp цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа. 

Дэлхийн дахинд суу алдраа дуурсгасан энэ цагийн цуутай хурдан хүлгүүд шандас сорисон "Arc deTriomphe" уралдаан 98 дахь жилдээ Катар Гранпри нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус нэр хүндтэй уралдааныг үзэн сонирхохоор хурдан морины хорхойтнууд хуран цуглаж алдартай хурдан хүлгүүд, нэртэй уяачид, шилдэг жокей нар хоёр өдрийн турш хүлэг эрдэнийн гайхамшигт хурдаар Парис хотын тэнгэрт алтан тоосоо өргөлөө. Франц улсаас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна,

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
ММСУХ Оны шилдгүүдээ шалгаруулжээ ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал МҮОХ-ны байранд хуралдаж 2008 оны шилдгүүдийг шалгаруулсан байна.
Сэцэнханы хурд-2016 зүүн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш. Мөнгөншагайн Хүрэн морийг уралдаанч хүү Б.Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа