Мэдээ мэдээлэл

Хурдан морь уралдаанч хүүхдүүд байраа гардан авлаа

МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан , Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  ар гэрийнхэнд гардуулан өглөө.

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагаар Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах  Их хурд уралдааныг  3 жил тутам 8 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор энэхүү уралдаан наадмыг 2019 оны 07 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулагдсан.

 

              Монголын морин спорт, уяачдын холбоо хурдан морины аливаа наадмыг морин уралдаан төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, морьтны соёлыг бүхэлд нь илэрхийлэх, үндэстний их өв соёл болохыг түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилгын хүрээнд тус уралдааныг “Их хурд-VIII”-Монгол туургатны морьтны өв соёлын наадам” нэртэйгээр, уран зургийн үзэсгэлэн, морьтны соёлын дууны улсын уралдаан, адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн яармаг, худалдаа, айраг фестиваль, 21 аймгийн шилдэг адуучин тэмцээн, хос морьтон, дээлтэй монгол, хуйрнан шуугигч хүүхдийн барилдаан, гийнгоо марзайн улсын уралдаан, адууны бурханы зан үйл, цам харайлт, жороо морины уралдаан, шинэ цагийн монгол морины уралдаан, Шигшмэл хурдан азарга, их насны морьдын уралдааныг тус тус зохион байгууллаа.

 

        Шигшмэл хурдан морьдыг шалгаруулах  Их хурдVIII” уралдааны хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хурдан хээр азаргыг унаж түрүүлгэсэн Төв аймгийн Зуунмод сумын  4 дүгээр сургуулийн  3б ангийн сурагч  Буян-Оршихын Энхбаяр хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд  1 өрөө байр, их насны морьдын уралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУТМУ Т.Галбадрахын бор морийг унаж түрүүлгэсэн ХУД-ийн Өлзийт хорооллын 59 дугаар сургуулийн 4А ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүүд СХД-ийн 20 дугаар хороонд байрлах 69А байранд 1 өрөө байр, Шилмэл морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдбавуугын Хүрэн халзан азаргыг унаж түрүүлгэсэн Хөвсгөл аймгийнТөмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд ХУД-ийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байрны 34 тоот 1 өрөө орон сууцыг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын багын хамт 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд гардуулан өглөө.

Монгол улсын үндэсний Их баяр наадам (Азарга) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Азарганы уралдааны фото/
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Г.Доржцэрэнгийн Хонгор халзан үрээг уралдаанч хүү Мөнгөнсүх унаж түрүү магнайд хурдлууллаа
Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.