Мэдээ мэдээлэл

Их хурд8: МУТМУ Т.Галбадрахын бор түрүүллээ

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг “Их хурд-8” уралдаан Хүй долоо худагт хоёр дахь өдрөө  болж байна.

Өнөөдрийн уралдаан Их насны морьдын уралдаанаар эхэлсэн. Их насны хурдан морьдын уралдаанд 51 ажнай хүлэг бүртгүүлснээс 49 ажнай  24 км-ийн зайд уралдсан.

  1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай
  2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүү
  3. Төв аймгийн Баян сумын харъяат МММУ П.Энхмөнх хул айргийн гурав
  4. Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжав зээрд айргийн дөрөв
  5. Төв аймгийн Батсүмбэр сумын МУТМУ С.Лувсанбалдан   айргийн тавд хурдалж, торгон жолоогоо өргүүлж, наадамчин олныг баясгалаа.

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Түрүү магнай, аман хүзүү

  •  

    Айргийн гурав

  •  

    Айргийн дөрөв

  •  

    Айргийн тав

Баруун бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан морьдын албан ёсны цуваа Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан Бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой "Баруун бүсийн их хурд" даншиг наадам Ховд аймагт болж өндөрлөлөө.
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан азарганы уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Т.Баттөрийн шарга азаргыг С. Тэмүүлэн хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА. Улсын морь бариач М.Энхбат"Алтан гадас" одонгоор шагнууллаа.