Мэдээ мэдээлэл

“Морин хуур-2014” наадмын дуун хүлгийг байллаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо эхний 5 байрт айрагдсан дуун хүлгийн эздийг байлж, ММСУХ-ны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа...

Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2014” наадам энэ сарын 15-нд буюу өчигдөр  СТӨ-нд болж өндөрлөлөө. 28 дахь жилтэйгээ золгож буй  тус наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн байна. б Харин тэднээс МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, Яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу олны талархлыг хүлээж, тэргүүн эзэлжээ. Уг дууг залуу дуучин Н.Дашдэмбэрэл дуулж, олныг баясгасан байна. 

Монголын үндэсний их өв соёл болсон морин хуур хөгжим хүлэг сайн мориноос үүссэн домог, билэгдлийг бодон Монголын морин спорт, уяачдын холбоо эхний 5 байрт айрагдсан дуун хүлгийн эздийг байлж, ММСУХ-ны Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Их насны цуваа “Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдааны Их насны цуваа
ММСУХ Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаараа тогтоол гаргаж