Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2015” төвийн бүсийн хаврын уралдааныг хойшлууллаа.

2 дугаар сарын 28-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоолоо

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тогтоолын дагуу хурдан морины “Дүнжингарав-2015” Төвийн бүсийн хаврын уралдааныг Хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар товлосон билээ. 
“Дүнжингарав-2015” хаврын бүсийн уралдааныг зохион байгуулах комисс цочир хүйтэн, цасан шуургатай цаг агаарын аюултай нөхцөл байдлын улмаас уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газар дээр нь нөхцөл байдалтай танилцан уралдааныг түр хойшлуулан Зохион байгуулах комисс дахин хуралдахаар болсон юм. 

Зохион байгуулах комисс хойшилсон уралдааны товыг тогтоох талаар Зохион байгуулах комисс хуралдан Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын нарийвчилсан мэдээ, морь уралдахад сайн өдөр, уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, уяачдын хөдөлмөр зэрэг олон зүйлийг харгалзан 2 дугаар сарын 28-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 10-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоолоо.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга 2015 оны Монгол Улсын чансаа өндөр азарга
Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов. Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.