Мэдээ мэдээлэл

“Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч А.Лхагва “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагвагийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын босгон дээр Монголын Морин Спорт Уяачдын Холбооны “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч  Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Аюурбуньяагийн Лхагвагийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан байна.

 

Тэрээр сэтгүүл зүй, утга зохиолын салбарт 25 дахь жилдээ ажиллаж, 1989 онд хөдөө орон нутагт анх удаа шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам болоход Дундговь аймгийн анхны тэрхүү наадмын тэргүүн шагналыг тэр “Толгодын шивнээ” шүлгээрээ хүртсэн билээ.

Яруу найрагч А.Лхагвийн шүлгийн анхны түүвэр “Соёолон морьдын тоос” нэртэйгээр 1994 онд, 2004 онд “Сарны дарс” нэртэй удаах түүврээ гаргасан байна. Тэрбээр энэхүү “Сарны дарс” номоороо 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

 

2002 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган үзэг” шагнал, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгийг хүртсэн бөгөөд “Нутгийн хоймор”, “Хурд хургасан уяа”, “Өндөр газар”, “Тост Боржигон”, “Тэнгэрийн хишигтэй Зэлтэр”, “Манлай уяач”, “Миний Дундговийнхон”, “Ижий суварга”, “Хүн чанар, чин сэтгэл”, “Дуутай нутаг-сүүтэй зам”, “Дундговийн алтан товчоон”, “Дэлгэрцогтын малчдын дэлгэрэх цадиг”, “Уяачдын алтан товчоон”, “Морьтны соёл” /зурагт цомог, 10 ангит баримтат кино/ зэрэг ном бүтээлдээ монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчдийн ухаан, хүн чанар, чин сэтгэл, монголчуудын язгуур мөн чанар, бахдам түүхийг тодотгон өгүүлсэн нь олонтаа.    

 

Сүүлийн үед түүний жил дараалан гаргаж буй “Монгол зураачид” цуврал ботиуд нь манай ахмад, дунд, залуу, гурван үеийн уран бүтээлчдийг таниулан сурталчилсан сайхан бүтээл болсныг уншигч түмэн, судлаачид магтан сайшаасаар байна. Зураач, уран барималч, уран дархан, сийлбэрч, хатгамалч зэрэг дүрслэх урлагийн бүхий л төрлийн уран бүтээлчдийг нээн гаргаж уншигч түмэндээ хүргэж байгаа нь дүрслэх урлаг, гоо сайхныг мэдрүүлэх, эх орноо, хажууханд нь аж төрж байгаа жирийн атлаа жирийн бус уран бүтээлчдийг ойлгуулан таниулах онцгой ач холбогдолтой юм.

 

ММСУХ-ны  “Дэлхийн морьтон” сэтгүүлийн эрхлэгч А. Лхагвагийг  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасанд Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М.Энхболд, тэргүүлэгчид мянга мянган гишүүд, уяачдын өмнөөс халуун баяр хүргье

 

Үг нь цэцэн, үзэг нь хурц байх болтугай.

 

ММСУХ - Азийн Морин Уралдааны Холбооны гишүүн орон боллоо Гишүүн орнуудад зохион байгуулдаг үндэсний  болон бусад төрлийн морин уралдааны онцлог үйл явдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаар харилцан ойлголт авч,  дэмжих
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан дааганы уралдааны албан ёсны цуваа 1.Увс аймгийн Өлгий сумын уугуул З.Дэндэвийн халтар даагыг уралдаанч хүү Хашбат унаж түрүү магнайд хурдлууллаа
2011 онд зохион байгуулагдах бүсийн уралдаануудын тов 2011 онд зохион байгуулагдах бүсийн уралдаануудын тов