Мэдээ мэдээлэл

Хаврын уралдааны талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, гишүүдэд үүрэг чиглэл өглөө

Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдааны “Чиглэл өгөх тухай” 15/06 дугаар тогтоолын дагуу Монгол морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд дараах шийдвэрийг гаргаж салбар холбоодын удирдлагад хүргүүлээд байна.   

Хаврын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцээд аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод, нийт гишүүд, уяачдад холбогдуулан дараах үүрэг чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

        1. Монголын морин спорт, уяачдын холбооны уламжлалт “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр зохион байгуулах хүртэл ММСУХ-ны аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар холбоод ямар нэг хурдан морины уралдааныг товлохгүй, зохион байгуулахгүй, зохион байгуулалтад ямар нэг байдлаар оролцохгүй байх,

        2. Энэхүү шийдвэрийг зөрчсөн салбар холбоод болон гишүүд, уяачдад зохих журмын дагуу хариуцлага тооцох,        

        3. Нийт нутгаар харьцангуй хур тунадас багатай, хавар хуурайшилт их байж болзошгүй тул аймаг, орон нутгийн хэмжээнд хаврын уралдааны зохион байгуулалтыг өндөр түвшинд хангаж, зохих шатны Засаг дарга, салбар холбооны зөвшөөрөлтэй, вшөөрөлтэй, холбогдох төрийн байгууллагын оролцоог хангаж, уралдааны замыг засаж янзалсан зам дээр зохион байгуулах,

        4. 2015 оны хаврын уралдаануудад уралдаанч хүүхдийг даатгалд заавал хамруулан, зохих стандарт хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэлийг өмсүүлэх,

        5. “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн уралдаан хүртэл буюу 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл орон нутагт хурдан морины уралдаан зохион байгуулах, нийт гишүүд, уяачдыг хууль бус зөвшөөрөлгүй уралдаанд оролцохгүй байх,  

        6. Тухайн аймаг, орон нутагт зохион байгуулсан хаврын уралдааны мэдээ тайланг ММСУХ-ны Ажлын албанд тухай бүр ирүүлж байхыг салбар холбоодод даалгаж байна.  

 

 АЖЛЫН АЛБА

 

“Молор-эрдэнэ” одонг Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов. Монголын хурдан морины үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм үйлстэнд жилдээ нэг удаа олгодог ММСУХ-ны дээд шагнал “Молор-эрдэнэ” одонг 2012 онд Монгол улсын гавьяат малчин, монгол улсын Тод манлай уяач, XX зууны манлай уяач Данзаннямын Даваахүүд олгов.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.