Мэдээ мэдээлэл

БАРУУН БҮСИЙН “МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.

Монгол Улсын баруун хязгаар Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн уяачдын “Монгол уяач-3000” зөвлөлгөөнийг бүсчилэн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд, Монголын морин спорт, уяачдын холбооны Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, Монгол Улсын  Манлай Уяач , тэргүүлэгч гишүүн Ч.Гансүх, Ц.Цэнд-Аюуш, тэргүүлэгч гишүүн С.Ганболд, ММСУХ-ны Ажлын алба, , Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожав, тэргүүлэгчид, сумдын уяачдын төлөөлөл, Завхан, Ховд аймгуудын  МСУХолбооны удирдлагууд, уяачдын төлөөлөл нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо.

Баруун бүсийн “Монгол уяач-3000” уулзалт зөвлөлгөөнд оролцогсдод Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд илгээлт хүргүүлж, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн ба Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл Говь-Алтай, Завхан, Ховд  аймгийн  МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм. 

Зөвлөлгөөний үеэр орон нутгийн уяачдын санал бодол, хүсэлтийг сонсож, Улаанбаатар хотоос хүрэлцэн очсон Монгол Улсын Манлай уяачид морь уях, тэжээх арга барил, үржлийн ажлыг хэрхэн явуулах талаар үнэтэй зөвлөгөө өгч харилцан санал солилцсон нь  цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой байлаа.  

Монголын морин спорт, уяачдын холбооны бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэл гаргасан баруун бүсийн 23- уяачдыг Монголын морин спорт, уяачдын холбооны Хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.

Баруун бүсийн “Монгол уяач-3000” зөвлөлгөөнийг зохион байгуулагчид буцах замдаа 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаар дайрч Дэлгэрийн их талд тус сумын уяачидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, Манлай уяач Ц.Цэнд-Аюуш, Ч.ГАнсүх нар орчин үеийн морины уяа заслын талаар зөвлөлгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм.

Монгол уяач, Монгол адууны их өв соёлыг он цаг тооллын 3000 он хүртэл уламжлан үлдээх утга санааг билэгдэн нэрлэсэн Монголын морин спорт, уяачдын холбооны “МОНГОЛ УЯАЧ-3000” аян ийнхүү баруун бүсийн зөвлөлгөөнөөр өндөрлөж байна.

Японы морин уралдааны Ерөнхийлөгчийг монгол морьд янцгааж сэрээв. Японы морин уралдааны Ерөнхийлөгч Кенжи Цүчикава болон Японы морин уралдааны холбооны олон улсын стратеги төлөлвлөлтийн зөвлөх Томоюки Масуда нар ММСУХ-ны урилгаар монгол оронд айлчилав.
ММСУХ-ны "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөн Архангай аймагт боллоо. ММСУХ орон нутгийн бүх салбар холбооддоо зохион байгуулж байгаа "МОНГОЛ УЯАЧ-3000" уяачдын зөвлөлгөөнийг Архангай аймагт 2012 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгууллаа.