Мэдээ мэдээлэл

“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийтэд байрлах 10 жилийн 59 дүгээр дунд сургууль дээр “Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Хан-уул дүүргийн  59 дүгээр дунд сургуульд нийтдээ 100 гаруй уралдаанч хүүхэд суралцдаг ба сургалт зөвлөлгөөнд Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, ММСУХ-ны Тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Тод Манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн,  НМСУХ-ны Тэргүүн Мэндбаярын Мөнхбаясгалан болон Ажлын албаны бүрэлдэхүүн, мөн 59 дүгээр сургуулийн сургуулийн менежер Х.Байгальмаа, 70 гаруй уралдаанч хүүхдүүд хамрагдан оролцлоо.

  “Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнөөр Монгол Улсын стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэлийг танилцуулсан баримтат кино үзүүлэн,  стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэглэл хэрэглэхийн ач холбогдол, зөв зохистой хэрэглээний талаар тайлбарлан танилцуулж, уралдаанч хүүхдийн эрх, үүрэг, мөн уралдааны үеэр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч, хүүхдүүд чөлөөтэй ярилцан санал бодлоо илэрхийллээ.  

Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн, 59 дүгээр сургуулийн сургалтын менежер н.Байгальмаа нар уралдаанч хүүхдийн суралцах, хүмүүжих нөхцлийг сайжруулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичигт гарын үсэг зурсан юм. Сургалт, зөвлөлгөөний төгсгөлд 59 дүгээр сургуулийн авъяаслаг уралдаанч хүүхдүүд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж өөрсдийн авъяасыг сонирхуулан оролцогчдод бэлэг барилаа.

Монголын морин спорт, уяачдын холбоо өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 10 уралдаанч хүүхдийг Олон Улсын Найрамдал төвд амрах эрхийн бичгээр, тус сургуулийн 35 багшийг  ОХУ-ын Улан-Үд хот руу Итгэлт хамбын хийд руу аялуулахаар шийдвэрлэсэнийг уралдаанч хүүхдүүд 59 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид баяртайгаар хүлээн авсан юм.

“Уралдаанч хүүхэд-2014” сургалт, зөвлөлгөөнийг Ариунбилэг захиралтай “ХААН СҮҮ” ХХК, Б.Батбаяр захиралтай спортын “СҮЛД” ТВ-ийн хамт олон ивээн тэтгэж хамтран ажилласан уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангахад хамгаалалтын хувцас хэрэгслийн зөв хэрэглээг танилцуулж, ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.  

Өндөр чансаатай 9 Эрлийз дээд нас Өндөр чансаатай 9 Эрлийз дээд нас
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан хязаангийн уралдаанд газар газрын шандаст хурдан 192 хязаалан уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хязаалангууд ирсэн байлаа.
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын хурдан их насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан их насны уралдаанд газар газрын шандаст хурдан 203 их нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан их насны морьд ирсэн байлаа.