Мэдээ мэдээлэл

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны эрлийз дунд нас

1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү Б.Цэрэндагва унаж түрүүлгэлээ

2.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн бор үрээг уралдаанч хүү М.Ганжигүүр унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Шүхэртийн Лхамсүрэнгийн загал үрээг уралдаанч хүү Ц.Батгэрэл унаж айргийн гуравт хурдлуулжээ

4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэгийн “Үзмэн бор үрээг уралдаанч хүү Батбилэгийн Баяндэлгэр хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, А.Мөнхтөрийн хонгор үрээг  уралдаанч хүү Э.Дэлэгдорж унаж айргийн тавд хурдлууллаа

Үндэсний их баяр наадам их насны морьдын уралдаан АХ-ын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. Их насанд газар газрын 581 алтан туурт тоосоо өргөснөөс:
Олноо “Дааган” хэмээх Цэрэндэжидийн Цэнд-Аюушийн Монгол Улсын Манлай Уяач цолны мялаалга наадам Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Сангийн Далайн хөвөөн дээр Эхийн цагаан суварганы дэргэд...
ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.