Мэдээ мэдээлэл

Баруун бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан морьдын албан ёсны цуваа

Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан Бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой "Баруун бүсийн их хурд" даншиг наадам Ховд аймагт болж өндөрлөлөө.

             Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулах шийдвэр гарсан билээ.

            Монголын төр шашны  нэрт зүтгэлтэн Ойрадын их хаан Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой, баруун бүсийн их хурд даншиг наадмын үндэсний хурдан морины уралдаан 2014 оны 07-р сарын 25-26 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Бага нас даага, шүдлэн “Аман  худагт”, дээд насны морьд “Бөөр харын үзүүрт” тус тус тоосоо өргөлөө.

Энэхүү хурдан морины уралдаанд Монгол Улсын Манлай уяач Б.Мөнхтөр Б.Отгоннасан  болон Монгол улсын Алдарт уяач, Т.Гантөмөр , Т.Батцоож нарын зэрэг улс, аймаг, сумын цолтой ахмад үеийн  болон  залуу уяачдын уяж сойсон нас насны 830 гаруй хурдан хүлэг морьд алтан тоосоо өргөлөө.

            Монголын олон үндэстний өлгий нутагт  3 дахь удаагаа Баруун бүсийн үндэсний хурдан морины уралдааны зохион байгуулалтыг хангах зорилгоор Монголын морин спорт, уяачдын холбоо, аймгийн МСУСХ, Ховд аймгийн Засаг даргын гурвалсан гэрээ байгуулан ММСУХ-ны Тэргүүлэгчдийн Хурлаас томилсон комиссоор УИХ-н гишүүн Д.Батцогт(Ховд аймгийн  МСУХ-ны тэргүүн) , Б.Даваадорж , Ю.Төгсжаргал (Увс аймгийн МСУХ-ны тэргүүн ) Д.Гомбожав (Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн) С.Шариф (МСУХ-ны тэргүүн) нар хүрэлцэн очсон байна.

            Энэ удаагийн баяр наадмын хурдан морины салбар комиссын зохион байгууллалт  өмнөх баяр наадмаас онцлог ихтэй зохион байгуулалт сайтай морь хүүхэд ямар нэгэн эрсдэлгүй наадам болж өнгөрлөө. Морины уралдааныг хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, аймгийн МХГ хамтран зохион байгуулсан, наадмын морин уралдааны замыг шинэчлэн “Бөөр хар”-аас гарч “Цалуу”-гийн дэнжид морь барьсан.

Мөн Ховд аймагт анх удаагаа эрлийз насны бага, дунд, дээд насны нийт 52 морьдын уралдаан зохион  байгуулагдсан юм.

 

Баруун бүсийн Их хурд-2014 Баруун бүсийн хурдан морины уралдааны албан ёсны цувааг танилцуулбал:

Азарга -105

1.Ховд Аймгийн Цэцэг сумын  уугуул н.Баасанжавын Хул

2.Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул МУАУяач Борнойн Баасанжавын Хул

3.Завхан аймгийн. Сантмаргац сумын уугуул Д.Нямдоржийн Хүрэн

4.Ховд Аймгийн Дарви сумын уугуул С.Баяраагийн ,Хар

5.Говь-Алтай Аймгийн Баян-Уул  сумын уугуул ААУяач  Б.Галбаатарын Хар

6.  Ховд Аймгийн Мөнххайрхан Сумын уугуул Ш.Адъшаагийн, Хар

7.Ховд Аймгийн Чандмань сумын уугуул МУАУяач Б.Ерөөлт ,Хээр

8. Ховд аймгийн Алтай сумын харъяат уугуул н.Батхуягийн Бор

9. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Г.Ариунболдын ,Халиун

10. Ховд аймгийн Цэцэг сумын харъяат Н.Баасанжавын Саарал

Их нас -180

1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУАУяач  Т.Гантөмөрийн Хээр

2.Ховд аймгийн Дарви сумын уугуул МУМУяач Б.Мөнхтөрийн Хүрэн

 3.Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул Ц.Цэрэнпунцагийн Хүрэн

4.Говь-алтай аймгийн Дарви сумын уугуул Г.Алтангэрэлийн  Алаг

5.Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харъяат ААУяач Ж.Энхсайханы Ягаан

6.Дорнод аймгийн Матад сумын харъяат МУАУяач Б.Цэндбаатарын Яруу саарал

7.Говь-Алтай аймгийн Баян-уул сумын харъяат ААУяач  Н.Отгонбаатарын Хээр

8.Ховд аймгийн Цэцэг сумын харъяат Начин Баасанжавын Хээр

9.Сүхбаатар аймгийн ,Онгон сумын харъяат НАУяач Б.Доржпүрэвийн Хээр

10.Ховд аймгийн Дөргөн сумын харъяат Н.Батбаярын Хүрэн

 Соёолон-130

1.Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат МУАУяач Т.Гантөмөрийн Буурал

2.Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат н.Даваанямын Бор

3.Өвөрхангай аймгйин Уянга сумын харъяат Г.Ариунболдын Хээр

4. Ховд аймгийн Дарви сумын харъяат Д.Батмөнхийн Буурал

5.Ховд аймгийн  Дөргөн сумын харъяат Н.Батбаярын Буурал

6.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат П.Ганзоригийн Хонгор халзан

7.Ховд аймгийн Мянгад сумын харъяат ААУяач Я.Ган-Очирын Саарал

8. Говь-Алтай аймгийн Дарви сумын харъяат ААУяач Д.Хүрэн  халзан

9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат ААУяач Б.Галбаатарын Хар

10. Говь-Алтайн аймгийн САУяач Д.Нацагдоржын Хар халтар

Хязаалан - 128

1.Ховд аймгийн Цэцэг сумын Начин Баасанжавын Бор

2. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харъяат ААУяач Даваацэрэнгийн  Бор

3.Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн Хээр 

4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн Хул

5.Ховд аймгийн Жаргалант сумын харъяат М.Баасанжавын Наран зээрд

Шүдлэн 151

1.Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат ААУяач Б.Даваадоржийн Хүрэн

2.Ховд аймгийн Мянгад сумын харъяат Б.Энхбаярын Хар

3.Ховд аймгийн Мянгад сумын харъяат Д.Баатарсайханы Хонгор

4.Говь-Алтай аймгийн Дарви сумын Харъяат Ш.Насанжаргалын Титэм хүрэн

5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Я.Санжмятавын хар

6.Ховд аймгийн Дөргөн сумын харъяат Нямдаваагийн Батбаярын Хонгор

7.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Б.Алтангэрэлийн Хонгор халзан

8.Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат Б.Дэмбэрэлжанцангийн Хар

9.Говь-алтай аймгийн Баян-уул сумын харъяат ААУяач Н.Отгонбаатарын Хар

10.Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат Д.Ганбаатарын Саарал

 Даага 110

1.Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат НАУяач Б.Доржпүрэвийн Буган хээр

2.Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат МУАУяач Т.Гантөмөрийн Халиун

3.Ховд аймгийн Дөргөн сумын харъяат Н.Батбаярын Алаг

4.Говь-Алтай аймгийн Шарга сумын харъяат ААУяач Д.Бямбабаатарын Хул

5.Говь-Алтай аймгийн Дарви сумын харъяат  СУАяач Ч.Тэргүүнбаярын Шар хээр

Эрлийз Бага нас

1.Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул НАУ  Б.Доржпүрэвийн Сартай хүрэн

2.Ховд аймгийн Дарви  сумын уугуул ААУяач Ү.Атарсайханы Сартай хар

3.Ховд аймгийн Жаргалант сумын харъяат Б.Ганзоригийн Залуур хээр

4.Ховд аймгийн Жаргалант сумын харъяат Б.Батсайхан Сарт хээр

5.Ховд аймгийн Буянт сумын харъяат Ц.Ганболдын  Сартай халтар

 Эрлийз Дунд нас

1.Говь-Алтай аймгийн Баян –Уул сумын харъяат ААУ М.Ганболд

2.Ходв аймгийн Цэцэг сумын харъяат ААУяач Р.Баатархүүгихйн Хээр

3.Ховд аймгийн Дарви сумын уугуул ААУяач Ү.Атарсайханы Сартай хул

4.Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Н.Батбаярын Хээр

5.Ховд аймгийн Дарви сумын уугуул МУАУяач Т.Батцоожийн Зээрд халиун

  Эрлийз Дээд нас

1.Ховд аймгийн Цэцэг сумын харъяат ААУяач Р.Баатархүүгийн Хээр

2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат МУАУяач Т.Гантөмөрийн Хонгор

3.Ховд аймгийн Дарви сумын уугуул МУАУяач  Т.Батцоожын Хээр

4. Завхан аймгийн Сантмаргац сумын харръаят Б.Баасанжавын Хар

5.Ховд аймгийн Дарви сумын МУАУяач Т.Батцоожын Хонгор халзан