Мэдээ мэдээлэл

Баянхонгорт зохиогдож буй хангайн бүсийн уралдаан хязаалан насаар эхэллээ

2009 оны 07 сарын 24 өдөр Баянхонгор аймагт Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн нэрэмжит хангайн бүсийн хурдан морьдын уралдаан эхэллээ. Эл уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж 240 гаруй хурдан хязаалан гарааны зурхайгаас хөдөлснөөс

1-т  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Макс группийн захирал Д.Цэрэнжигмэдийн зээрд хязаалан түрүүллээ. Зээрд үрээ нь өнгөрсөн жил Алтан овооны тахилга Зүүн бүсийн уралдаанд айргийн 3-т, энэ жилийн улсын наадамд айргийн 4-т хурдалсан билээ.

2-т Ховд аймгийн Дарви сумын уугуул Бумбат ноёлог ХХК-ны захирал Б.Мөнхтөрийн хар бор хязаалан аман хүзүүдлээ. Энэ үрээ өнгөрсөн жил шүдлэндээ болон энэ жил хязаалан насандаа улсын наадамд 2 айрагдаж байсан хурдан ажнай билээ.

3-т Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат аймгийн алдарт уяач Жаргалсайханы Сүхбаатар аймгийн угшилтай бор үрээ айргийн 3-т хурдаллаа.

4-т Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Саранхүүгийн хүрэн үрээ айргийн 4-т хурдаллаа. Энэ адуу Төв аймгийн Архуст сумын Батаагийн унаган адуу ажээ. Хүрэн үрээ энэ жил Архуст сумын 50 жилийн ой, Архангайн Суварга хайрханы тахилгын наадамд тус тус түрүүлсэн хурдан хүлэг билээ. 
5-т Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Даян аварга А.Сүхбатын Хишиг хүрэн үрээг түүний төрсөн ах аймгийн алдарт уяач А.Батсүх уяж айргийн 5-д хурдлууллаа. Хишиг хүрэн үрээ нь энэ жил Дундговь аймгийн Адаацаг сумын 50 жилийн ойд түрүүлсэн юм байна.

ММСУХ ны төлөөлөгчид Булган аймагт ажиллаа. 2009 оны 12-р сарын 20 нд Булган аймгийн уяачдын зөвлөлгөөнд бүх сум багуудын төлөөлөл болсон 100 гаруй уяач оролцлоо.
“Монгол морь дэлхийн дээд амжилтанд” Баримтат кино Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниуллаа...
Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос 3 жил тутамд зохион байгуулагддаг Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан 2013 оны 7-р сарын 20 нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Энэ уралдаанд 20 аймгийн уяачид хурдан хүлгийнхээ тоосыг өргөв.