Мэдээ мэдээлэл

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны эрлийз дунд насны албан ёсны цуваа

1. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Намдагийн Хүрлээгийн хээр үрээг уралдаанч хүү 14 настай н.Баярхүү унаж түрүүлгэлээ

2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лхагжавын Отгонбаатарын зээрд үрээг уралдаанч хүү 13 настай Г.Алтантөгс унаж аман хүзүүнд хурдлууллаа 

3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Ишнэмийн Туваандоржийн зээрд 

4. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Базаррагчаагийн Сэр-Одын хүрэн халзан үрээг уралдаанч хүү    14 настай Д.Мөнхбат унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул,  Оргойн Мөнхнасангийн хонгор үрээг  уралдаанч хүү 9 настай  О.Төгөлдөр унаж айргийн тавд хурдлууллаа

“Алтан морь” шагналын эзнээр НМСУХолбооны Тэргүүн М.Мөнхбаясгалан тодорлоо Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морины зүтгэлтэнд жилд нэг удаа олгодог Азийн Морин Уралдааны холбооны дээд шагнал “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ. “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгогдож байх юм.
Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.