Мэдээ мэдээлэл

2014 Оны шилдэг салбар холбоо Дундговь аймгийн “ Нарны хүлэг ” МСУХолбооны сүлд дуу

Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбоо нь 2014 оны эхэнд 22 –зорилтот ажил санаачлан тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн баталсан. Аймгийн Хавар , Зуны бүсийн уралдааныг 3- бүсэд хуваан зохион байгуулсан. Засгийн газрын тогтоолтой“Их мандлын-3” Төвийн бүсийн уралдааныг 2014 оны 07-сарын 25-27 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Дундговь аймгийн хэмжээгээр Аймаг ,Сумын МСУХ-нь 131- уралдаан амжилттай зохион байгуулж 90- жилийн ойгоо тэмдэглэсэн 7- суманд хурдан морь уралдах , замыг үзэж танилцан сум бүрт гарааны төхөөрөмж хийж өглөө.

Уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах , хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах , даатгалд бүрэн хамруулах ажлыг тогворжуулсан. Мөн аймгийн бүх сумдаар тойрч уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Дундговь аймгийн нийт Улс , Аймгийн алдар цолтой  , нийт уяачдын домогт хурдан моридын түүх зураг зэргийг хамруулсан “Дундговь аймгийн уяачдын алтан товчоо” номийн нэгдүгээр ботийг хэвлүүлэн гаргасан. Тухайн жил алдар , цол авсан нийт уяачдын баяр болгож Хаврын бүсийн уралдааныг “Алдартын баяр” нэртэйгээр зохион байгуулж хэвшүүлсэн. Бүх салбар холбоодын санхүүгийн бие даасан байдлыг тогтворжуулсан. Мөн аймгийн үндэсний хурдан морины уралдааны түүхэн бүртгэлийг хөтөлж эхэлсэн.  ОХУ-н Эрхүү хотруу уяачдаа аялуулж туршилга судлах ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан. Тухайн жилд уралдсан шилдэг морьдууд , шилдэг уяач , шилдэг уралдаанч хүүхдийн зураг бүхий календарийг бэлтгэж гаргадаг болсоноор шилдэг салбар холбоогоор шалгарсан юм. Мөн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын  “Мөнхийн хүлэгтэн” МСУХолбоо нь шилдэг сумын салбар холбоогоор шалгарсан юм.

Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХолбооны сүлд дуу “Нарны хүлэг” дууны үгийг Дундговь нутгын унаган хүү тус холбооны дэд тэргүүн Нямбуугийн Баянмөнх бичиж аялгууг нь  МУСТА А.Анхбаяр зохиож  Дуучин МУСТА Э.Төрмандах дуулсан байна.

 

Дааган Цэндээ уяач “Алтангадас” одонгоор шагнууллаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул олноо “Дааган” хэмээх алдаршсан Цэрэндэжидын Цэнд-Аюуш уяач Үндэсний эрх чөлөөний, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярын үеэр төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулж Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны төв байранд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэн одонг энгэрт нь зүүж үнэмлэхийг нь гардуулан өглөө.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УЯАЧИД ММСУХ-ны Рейтэнгийн зөвлөлийн 2010 оны хурлын 2-р шийдвэрээр Монгол улсын өндөр чансаатай уяачид, унаач хүүхдүүд, азарга, их наснны морьдыг рейтэнгийн зөвлөлийн чансаа тогтоох журмын дагуу эрэмблэж тогтоолоо: