Мэдээ мэдээлэл

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа

1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гэндэнжавын Батсайханы хамар цагаан хүрэн үрээг уралдаанч хүү 12 настай П.Мянганбаяр унаж түрүүлгэлээ

2.Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул,  Дагвадоржийн Жамъяаны сартай ухаа үрээг уралдаанч хүү 12 настай Д.Гансүх унаж аман хүзүүнд хурдлууллаа

 3.Булган аймгийн Могод сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Нямсүрэнгийн Базаргарьдын хээр үрээг уралдаанч хүү 11 настай У.Тэмүүжин унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн хүрэн үрээг уралдаанч хүү 11 настай Ц.Мягмардорж унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Жадамбын Бат-Эрдэнийн халиун үрээг уралдаанч хүү 13 настай Ц.Ганзориг унаж айргийн тавд хурдлууллаа

6. Орхон аймгийн Баян-Өнпөр сумын уугуул, Д.Даваасамбуугийн хээр
7. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул, И.Цэнд-Очирын хүрэн
8. Булган аймгийн Сайхан сумын уугуул,С.Нямжавын хээр
9. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач А.Ууганбаярын халтар
10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Т.Ихбаярын зээрд халзан 

"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
ММСУХ-ны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордноос эхэллээ Монголын Морин спорт, уяачдын холбооны Удирдах ажилтны улсын V зөвлөгөөн өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнд ММСУХ-ны Тэргүүн, Тэргүүлэгчид болон 21 аймгийн салбар холбоодын удирдлагууд оролцож байна.
ТӨРИЙН ТҮМЭН ЭХҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд, уяачид оролцдог, үндэсний хэмжээний, хамгийн дээд зэрэглэлийн уралдаан юм. Ийм уралдаан Монголын түүхэнд урьд өмнө болж байгаагүй бөгөөд 1998 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсоор долоо дахь жилтэйгээ золгож байна