Мэдээ мэдээлэл

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө.

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн  Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө. Холбооны VI дугаар их хурлаа амжилттай зохион байгуулсан ММСУХ-ны хамт олон болоод хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн төлөөлөлгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ. Шинэ жилийн цэнгүүнийг ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд нээн үг хэлснээр арга хэмжээ эхэлж, уламжлал ёсоор оны шилдгүүдээ тодруулсан юм. 2013 оныг чансаагаараа тэргүүлсэн шилдэг 9 уяач, 9 унаач хүүхэд, шилдэг 9 азарга, шилдэг 9 их насны хүлгүүдээ зарлан алдаршуулснаас гадна ММСУХ-г анх үүсгэн байгуулсан  Галын Баттөмөр, Адъяагийн Баярмагнай, Энэбишийн Ганбат, Галбадрахын Пунцагбалжир агсан нарыг холбооны тэргүүн дээд шагнал "Молор Эрдэнэ" одонгоор шагнав. Энэхүү нэр хүндтэй эрхэм шагналыг хамгийн анх  Өвгөн ноён Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжавт нэхэн олгож байсан бол түүнээс хойш МУАУ У.Буяндэлгэр, МУМУ Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нарт олгоод байсан бол өнгөрсөн жил МУ-ын хөдөлмөрийн баатар, зууны манлай хүлэгч Д.Даваахүүд олгож байсан билээ.

ММСУХ-ны дээд шагнал “Молор-Эрдэнэ” одонг Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг журамтай...

Мөн түүнчлэн Монголын  хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын үндэсний их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гарамгай гавьяа байгуулсан хурдан морин зүтгэлтэнд олгох “Алтан морь” шагналыг ММСУХ-ноос санаачилан бий болгосон билээ.  “Алтан морь” шагнал нь тухайн жилдээ хурдан морины үйлсэд онцгой амжилт гаргасан байгууллага, иргэнд олгож байх юм. Анхны “Алтан морь” шагналыг ММСУХ-ны шилдэг ивээн тэтгэгчээр 3 жил дараалан  шалгарч, “Их хурд-5” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Ажнай шарга” гал уяаны уяач Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын эрхэм гишүүн Батсүхийн Наранхүү авч байсан билээ. Мөн "Арвагар хээр” МСУХ-ны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Монхангай” группийн Ерөнхийлөгч С.Сэргэлэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУАУяач Дашзэвэгийн ДАГВАДОРЖ, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын гавьяат барилгачин МУАУ Пүрэвийн МЭНДБАЯР нар “Алтан морь”-ны эзэд болцгоож байсан бол энэ жилийн "Алтан морь"-ны эзнээр МУТМУ Хадбаасангийн Бат-Эрдэнэ тодорлоо.

Үүнээс гадна бас нэг шинэ шагнал бий болгосон байлаа. Энэ нь "Эрдэнийн очир" хэмээх одон байв. Энэхүү шагналаар Тод манлай уяач Д.Ганбаатар, Ц.Батсайхан, А.Баярмагнай, Л.Цагаандалай тэргүүтэй олон хүн энгэрээ мялаасан юм. Харин жил бүр уламжлал болгон шалгаруулдаг "шилдэг бүтээл"-ийн шагналыг Пүрэвсүрэнгийн Дашдэмбэрэлийн "Түүхэнд мөнхөрсөн түмний эхүүд" ном хүртлээ. ММСУХ-ны шилдэг сэтгүүлчийн шагналыг миний бие хүртсэн нь цаашид энэхүү салбартаа илүү ихийг хийж бүтээх урам зоригоор хөглөгдөв.

Монголын уяачдын баярт аялгуу эгшгийн хөг нэмэхээр МУГЖ Бат-Эрдэнэ, Харангын Лхагваа, А.Мөнхбат, Л.Нарантуяа, Намсрайноров нарын уран бүтээлчид хүрэлцэн ирлээ. Баярын цэнгүүн албан ёсоор эхэлсний дараа өвлийн өвгөн аав хүрэлцэн ирж хөдөө орон нутгийн морины зүтгэлтнүүд болон салбар холбоодын тэргүүн нарт бэлэг гардуулсан юм. Мөн ММСУХ-ны дэд тэргүүн, Алтан морь шагналт Хадбаасангийн Бат-Эрдэнэ тод манлай маань 2013 оны шилдэг 9 унаач хүүхдэд тус бүр 500 000 мянган төгрөг гардуулан өгсөн юм.

Энэ мэтчилэн содон сониноор дүүрэн байсан Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн юм.

Монголын улсын 2011 оны хамгийн Өндөр чансаатай 9-н азарга эрэмблэгдлээ “Дүнжингарав, Булганхангай” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, улсын наадмын эрлийз морьдын дээд насны уралдаанд аман хүзүүдсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнийн Халтар азарга 12 оноогоор Монгол улсын 2011 оны өндөр чансаатай 9-н азарганы манлай азаргаар тодорлоо.
Үндэсний их баяр наадам хязаалан насны морьдын уралдаан Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадам Хүй долоон худагт хурдан хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ШҮДЛЭНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ШҮДЛЭНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 281 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...