Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдаан

Могой жилийн анхны хаврын “Дүнжингарав-2013” уралдааныг Төв аймгийн нутаг Хүй долоон худгийн Цагаанхөтөлд 2013 оны 3-р сарын 3-ны өдөр боллоо.

Могой  жилийн анхны хаврын “Дүнжингарав-2013” уралдааныг Төв аймгийн нутаг Хүй долоон худгийн Цагаанхөтөлд 2013 оны 3-р сарын 3-ны өдөр болж, 4 насны хурдан хүлэг уралдаж, наадамчин түмэн  өргөн олноор оролцож  сайхан наадлаа.  “Дүнжингарав-2013” уралдаанд давхардсан тоогоор 800 орчим хүүхэд хурдан морь унаж уралдлаа. Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг ММСУХолбоо бүрэн хариуцаж, “Практикал”  даатгалын компанитай хамтарч ажиллав. Гэнэтийн ослын даатгал нь бүтэн жилийн хугацаанд хүчинтэй байхаас гадна, зөвхөн хурдан морь унахад биш бусад ахуйн осолд ч хамаарах даатгал юм.
Хурдан морь унаач хүүхэд бүрт өвлийн дулаан комбинзаныг үнэ төлбөргүйгээр өгөв. Энэ өвлийн дулаан комбизаныг  Өлзийт хороололын уяачдын ар гэр, эмэгтэйчүүдээр оёулав. Ингэснээрээ уяачдын ар гэрийг түр ч гэсэн ажлын байраар хангав.  Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал зүйлийн нэг бол уралдааны зам юм.  “Дүнжингарав-2013” уралдааны хурдан морины замыг асуудлыг ММСУХолбоо онцгой анхаарч, цасыг нь хусах, гарааны төхөөрөмжийн өргөнийг 100-гаас 120 метрийн    өргөнтэй болгов. Гараанаас гарсан морьд 5 км орчим газар уралдаж байж зул задардаг гэдгийг бодолцож морины гараанаас 6-8 км газрын цасыг  150 метрийн өргөтөйгөөр хусаж цэвэрлэлээ. Ингэснээр уралдааны замд хурдан морь хальтрах, унаач хүүхэд ойчих, гэх мэтийн эрсдэлгүй болгов.  
Урьд өмнөх “Дүнжингарав” хаврын төвийн уралдаан Төв аймагт болдог байсан бол энэ жилийн “Дүнжингарав-2013” хаврын төвийн бүсийн уралдаан тог цахилгаангүй задгай цагаан газарт болов. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо, “Дүнжингарав-2013”  хаврын төвийн бүсийн уралдааны зохион байгуулалтанд оролцож байгаа байгууллага, хувь хүмүүсийн хүч хөдөлмөрөөр зохион байгуулалтыг өндөр түвшинд гүйцэтгэж ажиллав.  
Эрлийзийн дээд нас, азарга, соёолон 16 км, их насны морьд 18 кмт уралдав.

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Батхүрэлийн Бат-Өлзийгийн хээр даагыг Г.Тэмүүжин унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны ээлжит зөвлөлгөөн Сэлэнгэ аймагт болов Монголын Морин Спорт Уяачдын Холбоо 2011 оныг салбар холбоодыг бэхжүүлэх, хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан хөдөө орон нутгийнхаа уяачид, хурдан морины зүтгэлтнүүдын санал бодлыг сонсох уяачдын зөвлөгөөнийг аймгуудын салбар холбооддоо зохион байгуулж байгаа билээ.
“ИХ МАНДЛЫН ХУРД-3” Төвийн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдлаа. Дундговь аймагт дэлгэр сайхан зун болж, найман сум 90 жилийн ойгоо тэмдэглэж байна.