Мэдээ мэдээлэл

Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид шинээр төрөн гарлаа.

Монголын уламжлалт төрт ёсны эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаанд уяж сойсон хурдан хүлэг морьдоо түрүүлгэж, айрагдуулсан уяачид Монгол улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачийн цолны болзолыг биелүүлжээ.

Монгол улсын Тод манлай уяач цолоор
  “Од” гал уяаны уяач Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол  улсын манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ нь 2012 онд улсын  наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 8 айраг авч наадсан билээ.  Монгол улсын манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ нь улсын  наадам, бүсийн уралдаанаас нийт 7 түрүү, 18 айраг авсан амжилтыг  зүүлж үүний 10 нь дээд нас буюу азарга, их насны морь түрүүлгэж,  айрагдуулсан тул Монгол улсын Тод манлай уяач цол хүртлээ.

 


 

 

Монгол улсын Тод манлай уяач цолоор

 “Богдхан” гал уяаны уяач Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Агваансамдангийн Батсүх нь улсын наадам, бүсийн уралдаанд 39 хурдан хүлгээ түрүүлгэж айрагдуулсан амжилтыг үзүүлсэн байна. 2012 онд улсын наадам болон төвийн бүсийн уралдаанд соёолон морь түрүүлгэж байсан уяач бөгөөд 9 түрүү, 28 айраг авсан амжилтаар Монгол улсын Тод манлай уяачийн цолны болзлыг тус тус хангаж Монгол улсын Тод манлай уяач цол хүртлээ.
 

 

 

 

Монгол улсын манлай уяач цолоор

 “Авзага” гал уяаны уяач Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул “Олноо” дааган хэмээх Цэрэндэжидын Цэнд-Аюуш нь улсын наадам болон бүсийн уралдаанаас 2 түрүү, 12 айраг авч үүний 7 дээд нас буюу азарга, их насны морь түрүүлгэж, айрагдуулсан тул Монгол улсын манлай уяач цолны болзлыг тус тус хангаж Монгол улсын манлай уяач цол хүртлээ.
 

 

 

 

 

Монгол улсын манлай уяач цолоор

 Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Бат-Өлзийн Отгоннасан нь улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 10 айраг авч үүний 6 дээд нас буюу азарга их насны морь түрүүлгэж, айрагдуулсан тул Монгол улсын манлай уяач цол хүртлээ.

 

 

 

 

 

Монгол улсын Алдарт уяач цолоор

 “Авзага” гал уяаны уяач Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын гавьяат барилгачин  Пүрэвийн Мэндбаяр уяач нь улсын наадам болон бүсийн уралдаанаас 4 түрүү, 11 айраг авч үүний 5 нь дээд нас буюу азарга, их насны морь айрагдуулсан тул монгол улсын Алдарт уяачийн  цолны болзлыг тус тус хангаж Монгол улсын алдарт уяач цол хүртлээ.









Монгол улсын Алдарт уяач цолоор
 Хангайн хурд” гал уяаны уяач Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Орхон аймгийн алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нь улсын наадам, бүсийн уралдаанаас 8 айраг авч үүний 4 дээд нас буюу их насны морь айрагдуулсан тул Монгол улсын алдарт уяач цол хүртлээ.

 

 

 

 

 

Монгол улсын Алдарт уяач цолоор

  Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Туваанжавын Гантөмөр уяач нь улсын наадам болон бүсийн уралдаанаас 1 түрүү, 10 айраг авч үүний 5 дээд нас буюу азарга, их насны морь айрагдуулсан тул монгол улсын алдарт уяач цол хүртлээ

 

 

 

 

Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатар “Молор эрдэнэ” одонгоор шагнагдлаа Монголчууд 2000 жилийн тэртээгээс хүлэг сайн морьдынхоо шандас юуг сорин уралдуулж, ид хавыг нь гайхуулсаар ирсэн баялаг түүхтэй ард түмэн. Морин уралдаан, Монгол наадам бол баяр цэнгэл төдий бус нүүдэлчин Монгол түмний ахуй амьдрал, зан заншлын толь болсон соёлын томоохон өв, цаашлаад тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм.
ММСУХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: НИЙГМИЙН ЗАХИАЛГЫГ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ТУСГАЖ АЖИЛЛАНА Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VII Их хурлаас бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийсэн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн. 24 жилийн баялаг түүхтэй, Монголын хамгийн том төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг Чимэддоржийн Хишигбаатар хэмээх залуу хариуцахаар болсон тухай уншигчид дуулсан байх. Бид энэ удаагийнхаа зочин хойморт ММСУХ-ны шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг  урьж, хийж хэрэгжүүлсэн хийгээд, цаашид баримтлах бодлогын талаар цөөн хором ярилцлаа.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Их нас) 2009 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Их насны уралдааны фото/