Мэдээ мэдээлэл

Францын Элчин сайд Ив Дэлүнэг “Эрдэнийн очир” одонгоор шагналаа.

Сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны гадаад харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлүнэтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн Элчин сайдад ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хичээн ажилласанд талархал илэрхийлж, ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээллээ.

Мөн энэ үеэр дэлхийд жилд болдог дөрвөн том уралдааны нэг Арк де Триумфыг Сүлд телевиз цувралаар хүргэж, Францын морины соёлыг монголын үзэгчдэд сурталчилж эхлэсэн байгаа тухайгаа дуулган, Франц Улстай мал эмнэлэг, морин тойруулга, боловсон хүчин бэлтгэх адууны аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 Элчин сайд Ив Дэлүнэ энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд хоёр орны харилцааны тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт адууны чиглэлийг зонхилох байр суурьтай болгох, хурдан морины чиглэлээр бүх талаар хамтран ажиллагааны бүх салбарыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ММСУХ-ны гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр оруулсан хувь нэмрийг үнэлэн Ноён Ив Дэлүнэг ММСУХ-ны “Эрдэнийн Очир” одонгоор шагнасныг гардуулан түүнийг эх орондоо буцахтай нь холбогдуулан алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт өргөн барьж амжилт хүслээ.

 

ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Шилмэл хурдан хүлгүүд гарааны зурхайгаас хөдөллөө Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит  Шилмэл хүлгийн уралдаанд морины  нас, амжилтыг харгалзахгүйгээр бүртгүүлсэн хурдан ажнай шандас сорих юм.
“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны тоон мэдээлэл Зохион байгуулах комисст ажилласан байгууллага, хүний тоо: 13 байгууллага, 975 хүн, 277 техник, хэрэгсэл