Мэдээ мэдээлэл
Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам даагны уралдаан
310 гаруй хурдан даага уралдсанаас
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн хээр халзан даага түрүүлж,
-Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан аман хүзүүдлээ. -
-Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Б.Далайгийн ухаа,
-Айргийн дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын уугуул, “Гарьд зам” Н.Батбаярын халтар, -
-Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул П.Энхмөнхийн халиун тус тус хурдлав. Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны тэргүүн Цэвэлсодномын Ганхүүгийн хонгор халзан даага аман хүзүүнд хурдалсан нь уяачдын анхаарлыг зүй ёсоор татлаа. Уяач Ц.Ганхүү нь монголын хурдан морины төлөө ажиллаж байдаг хурдан морины зүтгэлтэн хүн юм.