Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын 91 жилийн ой Үндэсний их баяр наадам азарга насны уралдаан

Нар хур тэгширсэн монгол наадамд 234 хурдан азарга 22 км-т уралдалснаар

Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морины уралдаанаар эхлэлээ. Нар хур тэгширсэн монгол наадамд 234хурдан азарга  22 км-т  уралдаснаар

-Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Дашдэмбэрлийн Бат-Эрдэнийн  "Ембүү" халзан түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Энэ хурдан буян Сүхбаатар аймгийн Түмэнцогт  сумын уугуул Шинэтулгын дүү Хүсэлзулын нэрээр өнгөрсөн жил улсынхаа баяр наадамд түрүүлж байсан билээ. Энэ жил түрүүлснээр улсын наадамд 2 дахиа түрүүлэв.  

-Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэнгийн  Зээрд аман хүзүүдэв. Дэрэн сумын уугуул олноо "Жураа" хэмээх Ёндон  1934 оны ардын хувьсгалын 13 жилийн ойгоор “хулгар” хээр азаргаа айргийн тав хурдлуулсан бол, түүний хүү Довууч  хар азаргаа  1938 оны ардын хувьсгалын 17 жилийн ойгоор мөн айргийн тавд хурдлуулж байжээ. Довуучийн хүү  Монгол улсын алдарт уяач Цэлхээ монголын нууц товчооны 750 жилийн ойд хязаалан хүрэн үрээгээ айргийн дөрөвт хурдлуулжээ. Монгол улсын алдарт уяач Цэлхээгийн хүү Бямбасүрэн  ардын хувьсгалын 91 жилийн ойгоор хүрэн азаргаа аман хүзүүнд хурдлуулснаар  эднийхэн улсын наадамд 4-н үеэрээ хурдан морьдоо түрүлгэж, айрагдуулсан уяачид боллоо.  

-Айргийн гуравт  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүгийн "соёмбо" зээрд, 

-Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын хул, 

-Айргийн тавд  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Б.Батсүхийн хээразарганууд тус тус хурдалж, хурсан олны баярын магнайг тэнийлгэлээ. 


 

Уяач Адууны дэргэд, адууны салхинд төрж өсч, морин дэл дээр салхи цуулан давхиж монгол хүн жинхэнэ монгол хүн болон бойждог бөлгөө.