Мэдээ мэдээлэл

"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн Сүхбаатар аймгийн баруун урт хотод зохион байгуулагдлаа

"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний эхэнд Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын мэндчилгээг уяачдад Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уншиж танилцуулав.

"Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөнд ММУСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн. УИХ-ын гишүүн, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүн Р.Буд, олноо "Дааган" хэмээн алдаршсан Цэнд-Аюуш, Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" уяачдын холбооны тэргүүн Ч.Гансүх, уяачдын холбооны ажлын албаны хүмүүс оролцлоо. Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" уяачдын холбооны тэргүүн Ч.Гансүхэд ММСУХ-ны батламжийг ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн гардуулав.  ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн уяачдын холбооны сүүлийн жилүүдэд хийсэн ажлын үр дүн, гадаад харилцаа, монгол уяачдын ёс зүй гээд олон асуудлыг ярьж, мөн хөөдөөгийн уяачдын санаа бодлыг сонсож, цаашдын ажил, үйл ажиллагаандаа тусган ажиллахаа хэлж ярилаа.

Монгол үндэсний хурдан морины соёлд Сүхбаатар аймгийн уяачдын оруулж буй хувь нэмэр их билээ. үүнээс гадна сүүлийн жилүүдэд хурдан адуунаас олж буй орлого бол манай уяачдын дунд их  болж. уяачдын маань амьдрал ахуй сайжирч, хурдан адуугаа өсгөн үржүүлж байна гэж "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөн дээр Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь онцлон  хэлэв. мөн УИХ-ын гишүүн Р.Буд "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөний индэр дээрээс Сүхбаатар аймагтаа уяачдын цогцолбор барих тухай ярьж, зураг төслийг нь олонд танилцуулав.  "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөнд оролцсон Сүхбаатар нутгийн уяачид олон асуултыг асууж лавлаж, мөн зөвлөлгөөнөөс олон мэдээллийг олж авснаа ярьж, хэлж байлаа. Ямар адууг монгол, ямар адууг эрлийз гэх, мөн 2011 онд улсын наадмаар эрлийз адууг тусад нь уралдуулах шийдвэр бол хөдөөгийн уяачдын санаа сэтгэлийг өөд нь татсан амьдралд нийцсэн үр өгөөжтөй ажил болсон. Монголын  уяачдын холбооны ажил илт сэргэж, хөдөө орон нутгийнхаа уяачдын санаа бодлыг сонсож. цаашид хийх ажилдаа тусгаж авнаа гэдэг нь маш чухал. Урьд өмнө ийм ажил зохион байгуулагдаггүй байлаа шүү дээ гэж байлаа. 2012 онд Сүхбаатар аймаг үүсч байгуулагдсаны 70 жил,мөн Алтан Дарийн овооны их тахилга наадам, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Сүхбаатар аймагтаа хурдан морины цогцолбор барих, морь барианы газраа тохижуулах гээд олон ажлыг зохион байгуулж эхлээд байна. мөн залуу уяачдыг морь уях энэ эрдэмд сайн сургах хэрэгтэйг хэлж ярьж байлаа. Морийг буруу уях явдал мэр сэр гарч, морийг буруу уяснаас болж хурдан морины насжилт богиносох, хөлгүй болох, буруу тэжээх  гэх мэт зохисгүй үйлдэл гарч байгааг ахмад уяачид анхааруулж байлаа.   "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөнд оролцож байгаа улсын алдар цолтой уяачид хурдан морь уях арга барилаасаа хуваалцсан нь цаг үеэ олсон сайн ажил боллоо гэж хөдөө орон нутгийн уяачид ярилаа.  "Монгол уяач-3000" уяачдын зөвлөлгөөнд Сүхбаатар аймгийн бүх сумдын уяачдын төлөөлөл оролцлоо.

"Морьтны их цэнгүүн" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо Монголын морин спорт, уяачдын холбооны "Морьтны их цэнгүүн"-д зочид төлөөлөгчид, морьтны соёлын зүтгэлтнүүд гэр бүлээрээ оролцож нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
БАРУУН БҮСИЙН “МОНГОЛ УЯАЧ-3000” ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн МСУХолбоодыг батламжилж, сүүлийн жилүүдэд санаачилж, хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл хийсэн юм.
20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.