Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаан

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолд заасны дагуу уламжлалт “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг 2 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгууллаа.

ММСУХ-ноос байгуулсан Зохион байгуулах комисс нийт 14 хоногийн хугацаанд ажилласан ба 6 бүлэг 68 зүйл бүхий ажлын төлөвлөгөө гарган, комиссын гишүүдийг үүрэгжүүлэн ажил үүргийн хуваарийг тогтоолоо.  “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахад Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар,  Төрийн Засгийн аж ахуй үйлчилгээ эрхлэх газар зэрэг 13 байгууллагын 975 хүн, 277 техник хэрэгслийг татан оролцууллаа. Энд ажилласан бүх байгууллагын ажилтан албан хаагчдын унаа, хоол, томилолтын зардлыг ММСУХ хариуцан гаргасан юм.  

“Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдаанд нийт 21 аймаг, нийслэл, 160 гаруй сум, 7 дүүргийн 300 гаруй уяачын 729 морь уралдсанаас азарга 195, их нас 248, соёолон 195, эрлийз дээд насны морь 91 тус тус мордсон. Тус уралдаанд давхардсан тоогоор 729 хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 16 хүүхэд мориноос ойчиж 2 хүүхдийн хөл гэмтсэн бөгөөд 14 хүүхэд ямар нэг бэртэл гэмтэл аваагүй. Мөн 4 хүүхэд гарааны зурхай руу явах замдаа мориноос ойчсон байдаг. Мөн уралдаанч хүүхдэд учирч болзошгүй эрсдлийг бууруулах үүднээс 106 тавиачийг тусгайлан бүртгэж оролцуулсан ба  азарганд 57, их насанд 59, соёолонд 55, эрлийз дээд насанд17 тавиач оролцов.  

 “Дүнжингарав-2016” төвийн бүсийн хаврын уралдааны зам засах, бариа орчмын зам, талбай цэвэрлэх, үзэгчдийн орох гарах гарцыг нээх зэрэгт 7 хоногийн хугацаанд 4 автогрейдэр, 280 мото цагийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Замын Цагдаагийн газрын ирүүлсэн мэдээллээр 20 мянган тээврийн хэрэгсэлээр 70 000 орчим хүн ирж үзэж сонирхсон гэсэн мэдээлэл байна. Үзэгч олон түмний ая тухтай наадамлах, эрүүл агаарт амрах, нөхцлийг хангах зорилгоор Монгол наадам цогцолбороос үзэгчийн суудал түрээслэж шинээр тавьсан ба Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын худалдаа үйлчилгээний газартай хамтран нийтийн хоолны үйлчилгээний цэгүүдийг нээн ажиллуулсан болно.

 

    АЖЛЫН АЛБА

ТӨРИЙН ТҮМЭН ЭХҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд, уяачид оролцдог, үндэсний хэмжээний, хамгийн дээд зэрэглэлийн уралдаан юм. Ийм уралдаан Монголын түүхэнд урьд өмнө болж байгаагүй бөгөөд 1998 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болсоор долоо дахь жилтэйгээ золгож байна
2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООД 2019 ОНЫ ШИЛДЭГ, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ АЙМГИЙН САЛБАР ХОЛБООДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
“Алтан морь” хүндэт шагналыг С.Сэргэлэн гардан авлаа. Монголын хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, бие сэтгэл, хөрөнгө хүчээ зориулан, ММСУХ-ны бодлого үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж,