Мэдээ мэдээлэл

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа

1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Дагвадоржийн бор үрээг М.Ганжигүүр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар азаргыг У.Тэмүүжин хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Төм аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Сундуйн Лувсанбалдангийн хээр азаргыг Т.Сүх-очир хүү унаж айргийн гуравт хурдлууллаа

4. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Чүлтэмийн Пэрэнлэйн хээр азаргыг А.Билгүүн хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.   Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн зээрд азаргыг Х.Содномдору унаж айргийн тавд хурдлууллаа

6. Өвөрхангай аймгийн  Булаан сумын уугуул Н.Ганболдын хул азаргыг Б.Банди унаж хурдлууллаа

7. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Аймгийн Алдарт Уяач М.Мөнхбатын бор халзан азаргыг Д.Баасанжаргал унаж хурдлууллаа

8. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нийслэлийн Алдарт Уяач Б.Батбаатарын хар азаргыг Т.Жаргал унаж хурдлууллаа

9. Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач С.Шинэбаатарын хонгор халзан азаргыг Ц.Бямбажав унаж хурдлууллаа

10. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Т.Ганболдын бор азаргыг Б.Бат-Эрдэнэ унаж хурдлууллаа

УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монголын морин спорт, уяачдын холбооны Ёс зүйн зөвлөлийг шинэчилсэн бүтцээр байгууллаа. 6 дугаар Их Хурлаар батласан шинэчилсэн Дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн байгууллаа.
Амгалан төрийн ажнай шарга азарганы төл ирээдүйн түмэн эхээр тодорлоо “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уралдаан дөрөв дахь жилдээ амжилттай зохиогдож өнгөрлөө.