Мэдээ мэдээлэл

ММСУХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Адууны нийгэмлэг, Өвөрмонголын морин уралдааны холбоо, Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургууль хамтран “Үндэсний уламжлал, морин уралдаан” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт энэ хавар зохион байгуулагдлаа

Дундад улсад анх удаа болж байгаа энэхүү хуралд Монгол, Солонгос, Хятад улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсаас Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Тэрээр хурлын гол илтгэлийг тавьсан бөгөөд “Монголын хурдан морины уралдааны хөгжил” сэдэвт тэрхүү илтгэл нь хуралд оролцогчдын сонирхлыг нэн их татсан юм. ММСУХ-ны ажлын албанаас Я.Болдбаатар, С.Мөнхдэлгэр , Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооны дэд тэргүүн Х.Үүрцайх мөн спортын “Сүлд” телевизийн сэтгүүлчид оролцлоо.

 

 БНХАУ-ын тал Монголын морин уралдааны туршлага судлах, цаашид хамтран ажиллах талаар ярьж тохирлоо. Энэ үеэр хоёр тал хамтарч морин уралдаан зохион байгуулах, Монголын залуусыг хурдан морины эмчилгээ, эм зүйн чиглэлээр өмнөд хөршид сургахаар ярьж тохирлоо. Олон улсын энэхүү хуралд өмнөд хөршийн уламжлалт морин уралдаан хөгжсөн аймаг хошуудаас уяачид, хурдан морины зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид мал аж ахуйн мэргэжилтнүүд оролцсон юм.

Хуралд оролцсон төлөөлөгчид Монголын хурдан морины хөгжил, цаашдын хөгжлийн талаар ихээхэн сонирхож байсан бөгөөд Дундад улс Монгол улсын морьтнууд харилцан хамтран ажиллах үүд хаалга нээгдлээ.

 

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө.
ХАМГИЙН ӨНДӨР БАЙ ШАГНАЛ “ИХ ХУРД-5”-ЫНХ БАЙВ Монгол Улсад болж байсан хурдан морины уралдаануудаас хамгийн өндөр бай шагналтай нь “Их хурд-5” болж таарах нь.
"Азарга дэлтэй болсон домгоос" Хомбон дөрвөн туурайгаараа дэлхийг тамгалсан молор эрдэнэ адууны талаар болоод тэр дундаа сүргийн манлай азарганы “дэлтэй болсон” талаар хүнээс сонссон нэгэн домгийг уншигч та бүхэндээ өгүүлье.