Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ШҮДЛЭНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ШҮДЛЭНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 281 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...

1.Архангай аймгийн Ихтамир  сумын уугуул, Жаргалсайханы Уясахын бор халзан үрээг уралдаанч хүү 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Увс аймгийн Малчин сумын уугуул Цагдаагийн Нүүдэлийн хонгор уралдаанч хүү 9 настай Болдпүрэвийн Төрмандах унаж аман хүзүүнд хурдлууллаа
3.Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Хүүгийн Түмэнбаярын бор үрээг уралдаанч хүү 8 настай Болор-Эрдэнийн Баярмаа унаж айргийн гуравт хурдлууллаа

 

МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ МОНГОЛЫН МОРИН, СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ III ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖ
ММСУХ-ны 20 жилийн ойн баяр наадмын эрлийз доод насны албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Спорт, Уяачдын Холбооны түүхт 20 жил, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 2 жил, Уяачдын баяр наадмын хурдан эрлийз доод насны уралдаанд газар газрын шандаст хурдан 45 эрлийз доод нас уралдсан юм. Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан эрлийз доод насны морьд ирсэн байлаа.
Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.