Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ДААГАНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ДААГАНЫ уралдаанд Газар газрын шандаст 212 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...

1.Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, Н.Доноодойн хээр даагыг уралдаанч хүү 10 настай Б.Бат-Эрдэнэ унаж түрүү магнайд хурдлууллаа

2.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул,  Н.Баасанжавын хээр даагыг уралдаанч хүү 13 настай Ц.Отгонбаатар унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн хул даагыг уралдаанч хүү 15 настай Ч.Бямбажав унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, уяач Т.Төрмөнхийн зээрд халзан даагыг уралдаанч хүү 13 настай Н.Отгонжаргал унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Х.Бат-Эрдэнэ бор халзан даагыг уралдаанч  хүү 9 настай М.Анхзориг унаж айргийн тавд хурдлууллаа

6.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, М.Алтан-Очирын халиун даагыг уралдаанч  хүү 7 настай Б.Халиун унаж хурдлууллаа
7. Увс аймгийн Улаангом сумын уугуул, Л.Гантөмөрийн хул даагыг уралдаанч хүү 15 настай Б.Даваацэрэн унаж хурдлууллаа
8. Төв аймгийн Заамар сумын уугуул, Л.Шинэбилэгийн хүрэн даагыг уралдаанч хүү 11 настай Г.Батцолмон унаж хурдлууллаа
9. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, О.Батболдын хээр даагыг уралдаанч хүү 13 настай Г.Отгонбаяр унаж хурдлууллаа
10. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ш.Шижирбаатарын зээрд даагыг уралдаанч хүү 13 настай Б.Билгүүн унаж хурдлууллаа

Баян ходоод Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, Б.Нохойцагааны сартай цавьдар даагыг уралдаанч 10 настай Д.Цэндсүрэн 

2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО 2020 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.
“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ажиллагаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ёслолын үеэр лам хуврагууд ном уншиж, уяач, унаач хүүхэд, хурдан морь, наадамчин олондоо сайн сайхныг ерөөлөө.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН СОЁОЛОНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан СОЁОЛОНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 235 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс..