Мэдээ мэдээлэл

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа.

Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.

Хоёрхон чавхдасандаа хорвоог уярааж байдаг морин хуур бол морин сүлд юм. Эзэн Чингэс хаан төрийн өргөөндөө алтан хуур залж байсан нэн эртний түүхтэй Морьтон монголчууд бид Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн морин сүлдэт морин хуурыг  залах хүндэтгэлийн ёслолыг ёсоллоо. 
 Морин сүлдэт хуурыг Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн төрийн хан хуурч Цэрэндорж хуурыг амилуулан аялгуу үүсгэж Түмний эхийн магтаалыг  хуурдан тоглож нийт үзэгчдэд сонсгосон юм. 
Морин сүлдэт хуураа ийнхүү амь оруулан аялгуу үүсгэсэний дараа Монгол улсын Шадар сайд, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдод гардуулав. Морин сүлдэт хуурыг залах ёслолд Монголын морин хуурын чуулга бүтэн бие бүрэлдэхүүнээрээ хүндэтгэлийн аялгууг тоглож удирдаач Монгол улсын Ардын жүжигчин Батчулуун удирдав.

2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Даага) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Даага насны уралдааны фото/
О.Алтансүх: МОНГОЛЫН ӨВ УЛАМЖЛАЛЫГ АВЧ ҮЛДЭЕ, ХӨГЖҮҮЛЬЕ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЁСТОЙ ММСУХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллахаар болж, удирдлагууд санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажуулсан. Бид энэ талаар тус газрын дарга О.Алтансүхтэй ярилцсан юм.
4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.