Мэдээ мэдээлэл

Монголын хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын хувцас хэрэгслэлтэй улсын наадамд уралдлаа.

Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний 100, Их Монгол Улсыг байгуулсаны 805, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.

              2008 онд ММСУХ-ны IV их хурлаас сонгогдсонММСУХ-ны удирдлага  хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад гол анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн билээ. Хамгийн эхний ээлжинд 2009, 2010, 2011 онуудад зохион байгуулагдсан Засгийн Газрын шийдвэртэй хурдан морины уралдаанд унаач хүүхдүүдийн гэнэтийн ослын даатгалыг 100 хувь даатгаж ММСУХолбоо хариуцан  ажиллаж ирсэн билээ. Дараагийн  ажлын хүрээндээ   Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэгслэлийн стандартыг батлуулж мөрдүүлэх ажилд  Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо идэвхи санаачилгатай ажилласаны үр дүнд 2011 оны улсын баяр наадмын хурдан морины унаач хүүхдүүдийг иж бүрэн хамгаалах хувцас хэрэгслэлээр бүрэн хангаж улсын баяр  наадмаар уралдууллаа.  

                Хурдан морь унаач хүүхдүүдийг гэнэтын ослоос хамгаалах Каскан малгай, цээживч, өвдөг, тохой, алганы хамгаалалт зэрэг 500 хос хамгаалалтын хувцасыг эхний ээлжинд шууд үйлдвэрээс ММСУХ-ны хүсэлтээр “Жаргалант Баянбүрд” ХХК хурдан шуурхай нийлүүлэв. Цаашид аймаг сум бүсийн уралдаануудад хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах, өмсүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хамгаалатын хувцас хэрэгслийг уяачид, унаач хүүхдүүд тун талархлалтайгаар хүлээн авч хэрэглэж байна. Шууд үйлдвэрээс нь “Жаргалант Баянбүрд” ХХК  нийлүүлж байгаа тул хамгаалах хувцасны иж бүрдэлийн нийт үнэ 50.000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 2011 оны 7-р сарын 29,30 нд болох бүсийн уралдаануудад хамгаалатын хувцасаар хангаж өгөхийг ММСУХолбоо  “Жаргалант Баянбүрд” ХХКомпаний хамт олонд хүсэлт тавьлаа.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.
Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов. Салбар холбоодоос төлөөлөгчид урилгаар оролцов.