Мэдээ мэдээлэл

Эмгэнэл

Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш 2011 оны 4 дүгээр сарын 3-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

 Ц.Аюуш 1956 онд Архангай аймгийн Хотонт сумын “Жинжгэнэ” гэдэг газар төрж, 1964-1974 онд аймгийн арван жилийн дунд сургууль дүүргээд, мөн ондоо ардын цэрэгт мордож, улмаар цэргийн албанаа улиран, Монголын Ардын Армийн зэвсгийн болон зэвсэг засварын анги, байгууллагуудад 32 жил алба хаагаад 2006 онд хошууч цолтой, бэлтгэл офицероор тэтгэвэрт гарчээ.

Тэрээр цэргийн албыг олон жил тасралтгүй үлгэр жишээ хаасан эх орны жинхэнэ цэрэг эр байсны зэрэгцээ Монгол үндэстний их соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг хурдан морь уях, уралдуулах ажилд өөрийн авьяас хөдөлмөрөө зориулж,  олон залуусыг шавь сургуулиар дагуулан уяачийн эрдэмд сургасан нэрт уяач-сурган хүмүүжүүлэгч байлаа. Бага балчраасаа хурдан морь унаж өссөн тэрбээр 1980-аад оноос бие даан морь уяж эхэлсэн бөгөөд бэрхшээлтэй цаг үед энэ ажлыг шантралгүй хийсээр тодорхой амжилтанд хүрч, уяачдын эгнээг албан хаагч залуусаар өргөжүүлэхэд үнэнхүү үлгэр дууриалал болсон юм. Түүний уясан хурдан морьд улс, бүсийн уралдаануудаас нийт 6 түрүү, 47 айраг авсны дотор Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-II, III уралдаануудад айрагдаж байлаа.

          Түүний хурдан морины уралдааныг орчин цагт дэлгэрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, цэргийн хөдөлмөрийг төр, засгаас өндөр үнэлэн “Монгол Улсын гавьяат малчин” цол, “Алтан гадас” одон, “Цэргийн хүндэт медаль”, бусад ойн медалиуд, “Монгол Улсын Тод манлай уяач” цол, БХЯ-ны хүндэт тэмдэг,  ХАА-н болон БТС-ын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнасан байна.

Талийгаачийн хүнлэг ариун сэтгэл, хичээнгүй хөдөлмөрч зан чанар, нандин дурсгал нь бидний зүрхэнд үүрд үлдэх болно.

 

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг заллаа. Азийн морин уралдааны холбооны гишүүн, Монголын Үндэсний Олимпийн хорооны гишүүн ММСУХ-ны 2011 оны шинэ жилийн цэнгүүн дээрээ Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хүндэтгэлийн Морин сүлдэт хуурыг залсан юм.
Кентаки Дерби-д Супер Савер түрүүллээ Хурдан морины хорхойтнуудын тэсэн ядан хүлээж байсан алдарт Кентаки Дерби өнгөрсөн баасан гаригт явагдаж өнгөрлөө.
ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.