Мэдээ мэдээлэл

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газар, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны удирдлага гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх, хүүхдийн амьд явах, амьдрах, эсэн мэнд хөгжих эрхийг  хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх зэрэг ерөнхий зарчмуудыг санамж бичигт тусгасан байна. 1989 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан билээ. Монгол улс уг конвенцид 1990 онд нэгдэн орж, хүлээн зөвшөөрсөн дэлхийн 5 дахь орон юм.   Хурдан морь унаач хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалах хэрэгсэлийн стандартыг батлуулах, Хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой асуудлаар төрийн, ТББ, олон нийт, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хурдан морины уралдааны асуудлаар гарсан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг уяач, морины эзэд, унаач хүүхэд, тэдний эцэг эхэд  хэвшүүлэх ажлыг зохион байгуулах,    Хурдан морины уралдааны замын стандартыг батлуулж, аюулгүй байдлыг хангах,  

           Хурдан морины уралдаанд оролцох хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, эцэг эхийн зөвшөөрөл авах, төрсний гэрчилгээтэй бүртгэх, хүүхдийн насыг баримтлах, уралдааны зам болон бусад бэлтгэл зохион байгуулалтыг хангахад уралдааныг зохион байгуулагч талуудтай хамтран ажиллах зэрэг заалтуудыг хамтран хэрэгжүүлхээр Хүүхдийн төлөө газар Монголын морин Спорт Уяачдын Холбоо санамж бичигт гарын үсэг зурж хамтийн ажиллагааныхаа эхлэлийг тавьлаа.

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2010 онд болох Хурдан морины бүсийн уралдаануудын хуваарь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 16 тоот тогтоол гарч хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоожээ.
Их хурд-8, Монгол туургатны морьтны өв, соёлын наадмын өнөөдрийн хуваарь "Их Хурд-8" уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" энэ үеэр болж байгаа юм.
“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Доржпүрэвийн Ганхуягийн сартай хээр үрээг уралдаанч хүү 13 настай Р.Сүхбат унаж түрүүлгэлээ