Мэдээ мэдээлэл

“MONGOLIAN SATURDAY” ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ ТОМ СОРИЛД ТҮРҮҮЛЛЭЭ

2015 онд монголчуудын тэр тусмаа морин эрдэнээ дээдлэгчдийн хувьд баяр, бахдал дүүрэн гайхамшигт өдөр болж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын Mongolian Saturday түрүүлж Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан бол 2016.10,09-нд Америкийн Keenland-д болсон "Дэхийн Аварга"-ийн өмнөх сорил уралдаан болох "Woodford S. Presented by Keeneland Select (G3)"-д тэргүүн байрт орлоо. Mongolian Saturday хүлгийн хувьд өнгөрсөн жил дэлхийн аварга болохын өмнө энэ уралдаанд 2-р байрт орж байсан юм.

Монгол Улсын Алдарт Уяач Энэбишийн Ганбат "Mongolian Saturday"- хүлгээ хэлэхдээ энэ жил бид дэлхийн бүх томоохон уралдаанд урилгаар оролцлоо, Ирэх жил ч мөн адил бид дэлхий даяар аялан уралдах төлөвлөгөөтэй байна. Бидний бэлтгэл хангалттай байгаа, Англид уралдах үеэр авсан бэртэл нь бүрэн эдгэрсэн дахин Дэлхийн Аварга авахыг зорьж байна гэлээ.

 

ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн ММСУХ-ны монгол уяачдын шинэ жилийн цэнгүүн 2012 оны 12-р сарын 16 нд Улааныбаатар ресторанд ёслол төгөлдөр болов.
“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Батхүрэлийн Бат-Өлзийгийн хээр даагыг Г.Тэмүүжин унаж түрүү магнайд хурдлууллаа
“Тайж “ “Банди” угшлийн морьд хурдан байн 2009 оны Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд энэ нутгийн унаган "Бэлон" ХХК ны захирал Баатархүүгийн хээр морь түрүүлж алтан жолоогоо өргүүлэв.