Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН УЯАЧИД

ММСУХ-ны Рейтэнгийн зөвлөлийн 2010 оны хурлын 2-р шийдвэрээр Монгол улсын өндөр чансаатай уяачид, унаач хүүхдүүд, азарга, их наснны морьдыг рейтэнгийн зөвлөлийн чансаа тогтоох журмын дагуу эрэмблэж тогтоолоо:

1.Их хурд, улс, бүсийн уралдаанаас  3 түрүү, 5 айраг авч  ММСУХ-ны рейтэнгийн зөвлөлийн шийдвэрээр 46 оноогоор 2010 оны Монгол улсын хамгийн өндөр чансаатай шилдэг уяачаар Төв аймгийн Баян Сумын уугуул Нийслэлийн алдарт уяач  Д.Оюунбилэг

2.Морины олимп “Их хурд-5” уралдаанд хурдан “Тайж” Халтар азаргыг түрүүлгэж  улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 8 айраг авч 32 оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын манлай уяач Дашдоржийн Мөнхбат. 2-т эрэмблэгдэж байна.

3.Их хурд, улс бүсийн уралдаанаас 1түрүү, 8 айраг авч 32 оноогоор Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Агваансамдангийн Батсүх. 3-т эрэмблэгдэж байна.

4.Их хурд, улс бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг авч 22 оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуяг. 4-т эрэмблэгдэж байна.

5.Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 5 айраг авч 22 оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл. 5-т эрэмблэгдэж  байна.

6.Их хурд, улс бүсийн уралдаанаас 2түрүү, 2 айраг авч 18 оноогоор Төв аймгийн Баянцогт сумын уугуул Самьяасүрэнгийн Ганзориг. 6-д эрэмблэгдэж  байна.

7.Их хурд, Улс бүсийн уралдаанаас 4 айраг авч 17 оноогоор Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын  алдарт уяач Батчулууны Мөнхтөр. 7-д эрэмблэгдэж байна.

8.Улс бүсийн уралдаанаас 3 түрүү, 2 айраг авч 14 оноогоор Улаанбаатар хотын уугуул Б.Бат-Өлзий. 8-д эрэмблэгдэж байна.

9.Улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, 3айраг авч 14 оноогоор Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Бэгзсүрэнгийн Содномцог. 9-д эрэмблэгдэж байна.

“ШАРГА АЗАРГАНДАА БИ НЭГ Ч УДАА ТАШУУР ХҮРГЭЖ ҮЗЭЭГҮЙ” Ц.ЛХАГВАСҮРЭН: Хурдан морио хэрхэн яаж давхиулах вэ? Айраг, түрүүнд хүргэж ,асрын өмнө цоллуулах , ард хоцроож тоосонд булуулах ... Тэр бүхэн хурдан морины хүүхдээс ихээхэн хамаарна.
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан хязаалангийн албан ёсны цуваа 1.Дундговь аймгийн Луус сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Сэрээгийн Шинэбаатарийн Хар үрээг 11 настай уралдаанч хүү У.Энхжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа
МОРЬТОН МОНГОЛЧУУД ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ. ММСУХ-ны 25 жилийн тэмдгээр дараах эрхмүүд шагнагдлаа.