Мэдээ мэдээлэл

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа

1.Баянхонгор аймгийн Буянбулаг сумын уугуул Чинбатын Махбалын Халтар даага уралдаанч хүү унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын Хээр даагыг Мөнхбатын Батцоож уралдаанч хүү унаж аман хүзүүнд хурдлууллаа

3.Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Наянтайн Батхуягын Хүрэн халзан даагыг 312 дугаартай уралдаанч хүү Б.Төгсбаясгалан унаж айргийн гуравт хурдлууллаа

4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул  Ононгийн Батболдын Хээр даагыг уралдаанч хүү У.Отгонбаяр унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын  Улам-Өрнөхийн Хүрэн халзан даагыг уралдаанч хүү  Б.Цогтжавхлан унаж айргийн тавд хурдлууллаа

Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө. Нийслэлийн Налайх дүүргийн “Наадмын толгой”-д өнгөрсөн 23-ны баасан гарагт цэвэр Монгол даага шүдлэнгийн уралдаан болж өнгөрлөө.
Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.