Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан ихнасны албан ёсны цуваа

1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морийг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн морийг уралдаанч хүү Төгсбаярын Гарам-очир унаж аман хүзүүнд хурдлууллаа

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Лантуугийн Алтанхуягын саарал морийг уралдаанч хүү Эрдэнэбулганы Дөлгөөнтамир унаж айргийн гуравт хурдлууллаа 

4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Мөнхбатын хонгор халзан морийг уралдаанч хүү Мөнхсүхийн Ундрахбаяр унаж айргийн дөрөвт хурдлууллаа 

5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн ногоон морийг уралдаанч хүү  Г.Энхболд айргийн тавд хурдлууллаа

 

6.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Даанийн Бүдхандын хээр морийг уралдаанч хүү Б.Пүрэвсүрэн унаж хурдлууллаа

7.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул Отгонбаярын Одхүүгийн хүрэн морийг уралдаанч хүү Эрдэнийн Батсугар унаж хурдлууллаа

8.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Чимэддоржийн Мөнхбаярын ногоон морийг уралдаанч хүү Ербишийн Батзориг унаж хурдлууллаа

9. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Бандихүүгийн Батхүүгийн хүрэн морийг уралдаанч хүү Ишигсүрэнгийн Пүрэвжав унаж хурдлууллаа

10.Дундговь аймгийн Хулд сумын уугуул Доржжамцын Батбаатарын хээр морийг уралдаанч хүү н.Баасанхүү унаж хурдлууллаа 

ҮНДЭСНИЙ СПОРТЫН ХОЛБООДУУД НЭГДЭЖ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗАРЛАЛАА. Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо, Монголын Үндэсний Харваачдын Холбоо
2015 онд зохион байгуулах хурдан морины бүсийн уралдаанийг товлож, Монгол Улсын засгийн газарт уламжилахаар шийдвэрлэлээ. 2015 оны хурдан морины бүсийн уралдааны товийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргуулахаар Монгол Улсын Засгийн газарт уламжилахаар тогтлоо.
Хурдан хүлгүүдийн цолыг олголоо 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 13/19 тоот шийдвэрээр дараах хүлгүүдэд алтан гэрэгэ, цацагт шар торгон жолоог 1-р сарын 29-нд төрийн ордонд гардууллаа.