Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа

1 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Гомбожавын Баярцогтын Өсгий цагаан зээрд морийг уралдаанч хүү Цэрэндондовын Отгонбаатар түрүү магнайд хурдлууллаа

2. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Раднаагийн Бадрахын саарал азаргыг уралдаанч Батбаярын Буяннэмэх унаж аман хүзүүнд хурдлууллаа
3. Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Лачингийн Батчулууны бор азаргыг уралдаанч хүү Адъяабаатарын Хувьтөгөлдөр унаж айргийн гуравт хурдлууллаа
4. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Жаргалсайханы Энхчимэгийн зээр халзан азаргыг уралдаанч хүү Төгсбаярын Гарам-Очир айргийн дөрөвт хурдлууллаа 
5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Лхагважавын Отгонбаатарын хүрэн азаргыг уралдаанч хүү Эрдэнэцогтын Батсугар унаж айргийн тавд хурдлууллаа

ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
Монгол Улсын 2016 оны хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд Монгол Улсын 2016 оны хамгийн өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд