Мэдээ мэдээлэл

Монголын уяачид олон улсын морины “Hippologica-2009” үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.

Үзэсгэлэнд ММСУХ ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй  Монгол улсын тод манлай уяач Ц,Дуламсүрэн , Монгол улсын тод манлай уяач  Ц.Аюуш Монгол улсын алдарт уяач Г,Баттөмөр Хэнтий аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж , Сүхбаатар аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүлэгч Г.Амартайван ,Булган аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн П.Мэндбаяр

Үзэсгэлэнд ММСУХ ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн тэргүүтэй  Монгол улсын тод манлай уяач Ц,Дуламсүрэн , Монгол улсын тод манлай уяач  Ц.Аюуш Монгол улсын алдарт уяач Г,Баттөмөр Хэнтий аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн Н.Санжаадорж , Сүхбаатар аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүлэгч Г.Амартайван ,Булган аймгийн Морин спорт  уяачдын холбооны тэргүүн П.Мэндбаяр , Улаанбаатар хотын Морин  спорт уяачдын холбоо Л.Цагаандалай ,Ө.Алтанхуяг ,зурагчин Будхуу ,зураглаач  ,найруулагч ,сэтгүүлч Я.Болдбаатар нарын өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцоод  иржээ.

Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орон”-оор шалгарч оролцсон бөгөөд “Hippologica-2009” үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хурал Монголын павилонд болж дэлхийн 40 гаруй орны сурвалжлагч сэтгүүлчид Монгол гэрт зочилон хэвлэлийн бага хуралд оролцжээ.

ММСУХ Монгол улсынхаа төрийн дуулалыг Берлиний тэнгэрт эгшиглүүлж уг үзэсгэлэнд морьтны гайхамшиг үзүүлбэрээ үзүүлж ,хурдан мориныхоо цолыг дуудаж,Монголын хурдан морины уралдааныг харуулсан фото зургийн үзэсгэлэн гаргаж , хурдан морины уралдааны видео бичлэг,монголын морины соёл , нүүдэлчдын соёл ,аж амьдралыг харуулсан 2 баримтат кино ,ил захидал , ширээний календар зэргийг европын морь сонирхогчид,морины мэргэжилтэнүүдэд дэлгэн сонирхуулжээ.

Тус үзэсгэлэнд дэлхийн 40 гаруй орны 240 гаруй спортын холбоод ,морины эдлэл хэрэгсэл, эм тариа, тэжээл үйлдвэрлэгч пүүс компаниуд оролцсон байна.

ММСУХ уг үзэсгэлэнгийн үеэр Бельгийн эрдэм шинжилгээний байгуулагатай хамтран “Хурдан морины шүдийг эрүүлжүүлэх “ төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож  гарын үсэг зуржээ.

Мөн ММСУХ Европын морин уралдааны холбоо , Берлин Бранденбургийн холбоо , Морин спортын томоохон сэтгүүл хэвлэл мэдээлэлийн газруудтай харилцан холбоо тогтоож цаашид хамтран ажиллах болжээ.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдын урилгаар Германы Бундестагын гишүүн ,Европын морин уралдааны холбооны ерөнхийлөгч Петер Данскерт Монгол улсын Үндэсний их баяр наадмын үеэр айлчлахаар болсон байна.

Ийнхүү ММСУХ гадаад харилцаагаа амжилттай хөгжүүлж,монгол уяач дэлхийн морьтон ард түмэнтэй мөр зэрэгцэн морины хөгжлийн төлөө хамтран зүтгэх ажлын алхмаа амжилттай хийлээ.

Сэцэнханы хурд-2016 зүүн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш. Мөнгөншагайн Хүрэн морийг уралдаанч хүү Б.Буянжаргал унаж түрүү магнайд хурдлууллаа
Уяачид, малчид, морь сонирхогчид ,салбар холбоод өөрсдийн санал, хүсэлтийг 7016-1618 тусгай дугаараар шууд холбогдон өгнө үү Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал, хүсэлтийг тусгах боломжтой болж байна.