Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛНО

Удирдах ажилтны улсын зөвлөлгөөн 2010 оны 5 дугаар 16 нд Монголын Үндэсний Олимпын хороонд болно.

Удирдах ажилтны улсын зөвлөлгөөн 2010 оны 5 дугаар 16 нд Монголын Үндэсний Олимпын хороонд болно. Зөвлөгөөнд оролцохоор Монголын бүх аймаг, хотуудаас ММСУХ-ний салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирнэ.

ММСУХ-оос 2010 оныг хөдөөгийн салбар холбоодыг бэхжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан  ажлын хүрээнд салбар холбоодын удирдах ажилтны зөвлөлгөөнийг анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж байна.

ДЭЛХИЙД МОРИО МАГТАН ЦОЛЛОДОГ АРД ТҮМЭН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2009 оны 12 сарын 9-нөөс 15-ны хооронд болсон Олон улсын морин спортын “Хипологика” үзэсгэлэнгийн нээлтэнд хурдан морь тайлбарлагч Дорноговь аймгийн Өргөн сумын уяач Лхаажавын Цагаандалай морины цолыг аялгуулан дуудсан билээ. Морины цолыг дуудах тэр л мөчөөс дүүрэн хүнтэй танхим нам жим болж монгол хүний цээл хоолойны аялгууг амьсгаа даран сонссон.