Мэдээ мэдээлэл

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан эрлийз бага насны албан ёсны цуваа

1.Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Начингийн Баасанжавын хүрэн халзан даагыг уралдаанч хүү Цэцэгбаярын Аззаяа унаж түрүү магнайд хурдлууллаа

2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Нэргүйн Амарбаясгалангийн бүүдэн даагыг уралдаанч хүү Алтансүхийн Гэрэлчимэг унаж аман хүзүүнд хурдлууллаа 
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хээр даагыг уралдаанч хүү Дарьсүрэнгийн Энхболд унаж айргийн гуравт хурдлууллаа 
4. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Чимэддоржийн Мөнхбаярын бэлэвсэн зээрд даагыг  уралдаанч хүү  Цэрэндондовын Отгонбаатар унаж айргийн дөрөвт хурдлууллаа 

5. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хүрэн даагыг уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж айргийн тавд хурдлууллаа 

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
Төвийн бүсийн хурдан морины уралдааны хөтөлбөр Дундговь аймгын төв Мандалговь хотод 7-сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулагдах наадмын хөтөлбөр
“Дүнжингарав-2010”-т 20 аймгаас хурдан хүлэг морьд иржээ 2010 оны 3 дугаар сарын 6-ны 20 цагийн байдлаар 220 азарга, 250 их насны морь, 175 соёолон, бүгд 645 морь бүртгэгдээд байна.