Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны уяачдын анхдугаар зөвлөлгөөн 2009 он

ММСУХ-ны уяачдын анхдугаар зөвлөлгөөн 2009 он /Фото/

ММСУХ-ны уяачдын анхдугаар зөвлөлгөөн

“Чингис” зочид буудлын хурлын танхимд болов.

 

  Уяачдын улсын анхдугаар зөвлөлгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд 5 сарын 10, 11-ний өдрүүдэд 2 өдрийн турш боллоо.

Монгол улсын өнцөг булан бүрээс аймаг, хот, сум дүүргийн уяачдын төлөөлөл, шинэ залуу уяачид ММСУХ-ны салбар холбоодын дарга, нарийн бичгийн дарга нар, тэргүүлэгч гишүүд МУ-ын тод манлай, манлай, алдарт уяачид, холбооны тэргүүлэгч гишүүд, дэд ерөнхийлөгчид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд, судлаачид, хэвлэл мэдээлэлийн ажилтнууд оролцсон  зөвлөлгөөн болжээ.

 Зөвлөлгөөний эхний өдөр доорхи хөтөлбөрөөр:

 

Цагийн хуваар

Хөтөлбөр

Нэрс

10.00-10.20

Зөвлөлгөөнийг нээж ММСУХ-ны ерөнхийлөгч зөвлөлгөөнд оролцогчдод хандаж үг хэлэх.

М.Энхболд

10.20-10.30

Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээ.

Л.Лхагва /зөвлөх/

10.30-10.50

Хурдан морины уралдааны зохион байгуулалт

С.Баасанхүү

10.50-11.40

Холбооны үйл ажиллагааны бодлого чиглэл

-Азийн морин уралдааны холбооны тухай

-Холбооны веб сайтын танилцуулга

П.Сэргэлэн

11.40-12.00

Холбооны гишүүнчлэл, татварын асуудал

 

Н.Даш-Өлзий

12.00-12.20

Холбооны санхүүжилт

Б.Билэгдэмбэрэл

12.20-12.40

Салбар холбоодын үйл ажиллагаа

Л.Ариунболд

12.40-14.00

Төлөөлөгчдийн санал хүсэлт, үг хэлэх

 

14.00-14.20

Дурсгалын зураг авахуулах

Гамма агентлаг

14.20-16.00

ММСУХ-ны ерөнхийлөгчийн хүндэтгэлийн зоог

Чингис зочид буудлын ресторанд

16.00-16.30

Уяачдын ёс зүй, монгол уяаны дэг жаяг

А.Баярмагнай

16.30-18.50

Чөлөөт ярилцлага

 

18.50-19.00

Зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийг сонордуулах

П.Сэргэлэн

Хоёр дахь өдөр доорхи хөтөлбөрийн дагуу явагдлаа:

 

09.00-09.30

Хурдан морьдыг уралдаанд бэлтгэх, хавар зуны уяаны онцлог

Д.Онон

09.30-09.50

Азарга уях арга зүй, түүний онцлог

Д.Даваахүү

09.50-10.20

Их насны морины уяа түүний онцлог

Ц.Дуламсүрэн

10.20-11.50

Асуулт, хариулт

 

11.50-12.20

Хурдан адууны үржлийн асуудал

Д.Самданжамц

12.20-12.50

Эрлийз адуу, цэвэр цусны адууны онцлог

Э.Ганбат

12.50-14.00

Үдийн хоол

Чингис зочид буудлын ресторанд

14.00-14.30

Тогоруу адууны уяа түүний онцлог

Г.Сандуйжав

14.30-15.00

Соёолон адууны уяа түүний онцлог

Э.Эрдэнэчулуун

15.00-15.30

Бага насны адууны уяа түүний онцлог

С.Ганхуяг

15.30-16.00

Адууны гэдэсний хорхойг эмчлэх

О.Уламбаяр

16.00-16.30

Адууг эмчлэх орчин үеийн арга зүй

н.Адилбиш

16.30-19.00

Асуулт, хариулт, чөлөөт ярилцлага

 

 

Зөвлөлгөөний эхний өдөр холбооны үйл ажиллагааны бодлого чиглэл, салбар холбоод, хөгжлийн тухай асуудал ярилцсан бол хоёр дахь өдөр уяачдад Монгол улсын тод манлай, манлай уяачид хурдан морь уях арга зүйн талаар өөрсдийн арга барил, туршлага, мөн эрдэм шинжилгээний байгууллагууд мал эмнэлгийн эмч нар адууг эмчлэх орчин үеийн арга зүй, заавар зөвлөгөөг өглөө.

 

Зөвлөлгөөн цаг үеийн тулгамдсан олон чухал асуудлыг хөндөж ярилцлаа.

Үүнд:

 

-         Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг 5 байр ухрааж барих

-         Уралдааны замын асуудал

-         Уралдааны 2 өөр дүрэмтэй байгааг нэг  болгох

-         Улсын цолны болзолд 1 түрүүг 2 айрагт тооцохоор заасан  хуулийн дагуу журмыг хэрэгжүүлэх

-         Хүүхдийн болон морины дугаарыг онцгой анхаарах

-         Уяачийн ёс зүйн асуудал гэх мэт

Зөвлөлгөөн цаг үеэ олсон олон чухал асуудлыг хөндөж, эрдэмтэд малын эмч нар, уяачид, судлаачид, морины зүтгэлтнүүд өөрсдийн арга туршлага, мэдлэг санал бодлоо хуваалцсан маш сайхан арга хэмжээ боллоо.

Зөвлөлгөөнд оролцогсдоос нийт уяачид гишүүдэдээ хандаж зөвлөмж гаргажээ.

 

ММСУХ-оос зохион байгуулсан уяачдын анхдугаар зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмж

 

ММСУХ-оос санаачлан зохион байгуулсан уяачдын улсын анхдугаар зөвлөлгөөнөөр ажил хэрэгч байдалд амжилттай явагдаж, эрдэмтэд, морь судлаачид, уяачидаас олон чухал санал санаачлага гарч, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх олон асуудлыг хөндөгдлөө. Зөвлөлгөөнд оролцогчид хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох зорилгоор энэхүү зөвлөмжийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. Дараах асуудлуудыг ажил хэрэг болгох талаар дэс дараатай арга хэмжээ авахыг ММСУХ нь тэргүүлэгчидэд зөвлөмж болгох нь.
Үүнд:

1.        Үндэсний их баяр наадмын тухай хууль, засгийн газрын баталсан их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм, ММСУХ-ны их хурлаар батлагдсан хурдан морины уралдааны дүрэмд байгаа зөрүүг арилгах, түүнчлэн уяачдаас гаргасан доорхи саналуудыг тусгах замаар хууль дүрэмд өөрчлөлт оруулах.

Үүнд:

1.        Хүүхэдгүй ирсэн морийг 5 байраар ухрааж барих

2.        Уралдааны замын стандартын талаар

3.        Түрүү, айргийг дүйцүүлэх талаар /1 түрүүг 2 айрагт тооцох/

4.        Их хурд, уралдааныг онцгойлон үзэж цол олгох талаар

5.        Их хурд, бүсийн наадмын замыг сонгож тогтоох талаар

6.        Хүүхдийн болон морины дугаарын талаар

7.        Гарааны төхөөрөмж хэрэглэх талаар

2.        ММСУХ, салбар холбоодын оршин тогтнох үндэс болсон гишүүнчлэл, санхүү эдийн засгийн чадвахийг нэмэгдүүлэх чиглэлээр менежментийн баг бүрдүүлж, гишүүдийн шинэчилсэн бүртгэл явуулж, татвар хураах ажлыг тусгай графикаар гэрээний үндсэн дээр зохион байгуулах.

3.        Уяачдын ёс зүйн асуудлыг онцгой анхаарч, уяачийн эрх үүргийг нь тодорхой болгох баримт бичгийг боловсруулан ажиллах

4.        Холбооны хөрөнгө санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад дотоодын төсөл хэрэгжүүлэх, оюуны өмчлөл бий болгох, сурталчилгаа судалгааны ажлыг тогтмолжуулах, Засгийн газартай гэрээ байгуулах үндсэн дээр төрйин үүргийг гүйцэтгэх зэрэг ажлыг дэс дараатай ажил хэрэг болгох.

5.        Салбар холбоо болон уяачдад үзүүлэх үйлчилгээний цар хүрээ, нэр төрлийг олшруулан тэдэнд ойртуулж чанарыг сайжруулах

6.        Азийн морин уралдааны холбоонд элссэн туршилгандаа тулгуурлан хөрш орнуудтай 2 талын холбоо тогтоон гадаад харилцааг өргөжүүлэх, тэдэнтэй төсөл хамтран хэрэгжүүлэх чиглэсэн ажлуудыг зохион байгуулах

7.        Аймаг нийслэл болон сум дүүргийн холбоод, тэргүүний гал шалгаруулах болзлыг тэдний идэвхи санаачлагыг өрнүүлэхүйцээр гаргаж, сурталчилах

8.        ММСУХ-ны төв захиргааг өргөтгөн, ажил төрөл хариуцсан менежерүүдийг авч тогтвортой ажиллуулах, холбооныхоо дэргэд сургалт сурталчилгаа хэвлэл мэдээллийн алба, хурдан удмын адууны судалгаа, үржил селекци зэргийг хариуцсан эрдэм шинжилгээний хэсгийг холбогдох байгууллагуудтай хамтран байгуулж үр өгөөжтэй ажиллуулах.

9.        Улсын баяр наадмын хурдан морины уралдааны замыг төрийн тусгай хамгаалалтанд авахуулах талаар санал боловсруулан шийдвэрлүүлэх

10.     Уяачдын ордон музей байгуулах асуудлыг судалж газар авах, зураг схем хийлгэх ажлыг эхлүүлэх

Хоёр: Аймаг, нийслэл, сум, дуургийн уяачдын холбоодод зөвлөмж болгох нь

1.        Энэ зөвлөлгөөний талаар нийт уяачдад өргөн таниулж, сургалт семинарыг орон нутагтаа үргэлжлүүлэх

2.        Хэнтий аймгийн уяачдын холбооны туршлагаар орон нутгийн ИХТ, ЗДТГ тай хамтран ажиллах гэрээ байгуулах, дэмжлэг туслалцаа авах

3.        Өөр өөрсдийн нутаг дэвсгэрт явагдаж байгаа уралдааныг боловсронгуй болгох, бай шагналыг нэмэгдүүлэх, уяачдын болон унаач хүүхдүүдийн эрх ашигт нийцсэн олон талт ажлыг зохион байгуулах

4.        Уяачдынхаа шинэчилсэн бүртгэл явуулж үнэмлэхжүүлэх ажлыг өөрсдийн санаачлагаар чанартай явуулж богино хугацаанд дуусгах

Гурав: Монголын нийт уяачдад зөвлөмж болгох нь

1.        Өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн хурдан морь уях эрдэм ухаан, уяач хүний баримталдаг ёс жудаг, үлгэр жишээч чанарт байнга суралцан эзэмшихийн төлөө ур чадвар мэдлэг хүч чадлаа дайчлан ажиллах.

2.        ММСУХ, аймаг нийслэл, сум дүүргийн холбоодын материаллаг бааз бэхжиж санхүүг эдийн засгийн чадавхи нь нэмэгдэх тутам уяач та бүхэнд үззлэх халамж, анхаарал дээшилж үйлчилгээ нэмэгдэх тул холбоодынхоо материаллаг бааз хөрөнгө санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд бүх бололцоогоороо тусалж хувь хандиваа оруулцгаая.

3.        Энэ зөвлөлгөөнөөс гарч байгаа “уяачид машинаар морь дагахаас татгалзаж бариан дээр тосож үзэх” хөдөлгөөнд бүгдээрээ нэгдэцгээе.

Энэхүү зөвлөмжийг ММСУХ нь тэргүүлэгчид, бүх салбар нэгжүүд, уяачид анхааран хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан болж оны шилдгүүдээ тодрууллаа. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Аварга зээрд "Морин хуурын чуулга" Хөгжмийг МУСГЗ Л.Балхжав Найруулгыг МУСТА Д.Түвшинсайхан Монгол Улсын Морин хуурын чуулга удирдаач МУСТА Д.Түвшинсайхан