Мэдээ мэдээлэл

Монгол Улсын шилдэгийн шилдэгүүд

Монгол Улсын Шилдгийн шилдэг салбар холбоогоор Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо

Монгол Улсын шилдэг гал уяагаар Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Дамбадаржаагийн Ононгийн ахалдаг  “Түмний эх” Гал уяа

Монгол Улсын Шилдэгийн шилдэг уяачаар Улс, бүсийн уралдаанаас 5 түрүү 26 айраг хүртсэн Монгол Улсын Тод Манлай Уяач Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Ононгийн Батбилэг     

Монгол Улсын шилдэг залуу уяачаар Улс бүсийн уралдаанаас 2 түрүү 7 айраг хүртсэн Дундговь аймгийн Хулд сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очир

Монгол Улсын Шилдэгийн шилдэг уралдаанч хүүхдээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” 59-р сургуулийн 6-р ангийн сурагч  “Түмний эх” гал уяаны уралдаанч хүү 12 настай Гүндэгмаагийн Отгонбаяр

Хаврын уралдааны талаар ХЭҮК-т хандлаа Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагууд Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид хаврын уралдааныг зохион байгуулах тухай саналаа албан бичгээр хүргүүллээ.
Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн 2015 Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн SS-club-ийн их танхимд нижгэр болж өнгөрлөө. ММСУХ-ны хамт олон , хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд маань нэгэн үдшийг дуутай, хууртай сайхан өнгөрүүллээ.
ХУРДАН МОРЬ УНААЧ ЗУРГААН ДЭД МАСТЕР ТӨРЛӨӨ ММСУХ Биеийн тамир спортын газартай хамтран хурдан морь унаач хүүхдүүдэд спортын мастер, дэд мастер цол олгох цол зэргийн ангиллын нэгдсэн журам батлан гаргасан билээ. Энэ журмын дагуу энэ жил анхны дэд мастерууд төрөн гарлаа.