Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Улсын морь бариач М.Энхбат"Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Ховд аймгийн Чандмань сумын уугуул Удамт шонхор ХХК-ий захирал Сонгомол морин спортын мастер, Улсын морь бариач Мягмаржавын Энхбат  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.


Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан М.Энхбат бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Монголын уяачдын шинэ жилийн цэнгүүн Улаанбаатар рестораны их танхимд нижгэр болж өнгөрлөө.
МУТМУ Ц.Дуламсүрэн: Бид морио сайн уяж, үзэгчдэд сонирхолтой уралдааныг үзүүлж байх ёстой МУТМУ Ц.Дуламсүрэн: Монгол үндэсний их соёл болсон төрийн наадамыг уяач бид нар нэгэн зүйлээр бүрдүүлж байгаа билээ