Мэдээ мэдээлэл

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан болж оны шилдгүүдээ тодрууллаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

2015  онд Монголын морин спорт, уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна. Энэ удаагийн хуралдаанаар ММСУХ өнгөрсөн жилийн шилдэгүүдээ шалгаруулан, 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, 2015 оны ажлын төлөвлөгөө батлах,  Монгол Улсын засгийн газрын тогтоолтойгоор зохион байгуулах хавар, зуны бүсийн уралдааны тов тогтоох, Ёс зүйн зөвлөл шинэчлэн батлах, зарим уяачид, морины зүтгэлтнүүдийг төрийн дээд одон медальд тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа.

 1. Оны шилдэгийн шилдэг уяачаар Ононгийн Батбилэг

 2. Оны шилдэг залуу уяачаар Мөнхбатын Цэрэнжав

 3. Оны шилдэг гал уяагаар “Дорнын унага” гал

 4. Оны шилдэгийн шилдэг аймгийн салбар холбоогоор Сэлэнгэ аймгийн “ Буган халиун ажнай” МСУХолбоо

 5. Оны шилдэг салбар холбоогоор Дундговь аймгийн “ Нарны хүлэг ” МСУХолбоо

 6. Оны шилдэг сумын салбар холбоогоор доорхи сумдын МСУХолбоо шалгарлаа.Үүнд:               

                       I.Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын  “Мөнхийн хүлэгтэн” МСУХолбоо

                     IIБулган аймгийн Хишиг-Өндөр сумын “Бишрэлт гүний хурд” МСУХолбоо

                    III. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Шувуун хээр” МСУХолбоо

                    IV. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Орхоны хурд”, МСУХолбоо

                      V. Өмнөговь аймгийн Цогццэций сумын “Шанхын хүлэг”,  МСУХолбоо

                     VIAрхангай аймгийн Батцэнгэл сумын “Дайт бор”  МСУХолбоо

 7.  Аймаг, нийслэл тус бүрээс хамгийн өндөр амжилт үзүүлсэн 1 шилдэг уяач , шилдэг уралдаанч хүүхдийг орон нутгийн салбар холбооны тодорхойлолтын дагуу шалгаруулсан юм.   

 

 

 

 

 

 

“МОЛОРЭРДЭНЭ” хурдан морины уралдаан хүй долоо худагт боллоо. ММСУХ-ны 2011 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хурдан морины “МОЛОР-ЭРДЭНЭ” уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болж өндөрлөлөө.