Мэдээ мэдээлэл

Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан даага барианд орлоо

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадам буюу Хангайн бүсийн хурдан морины уралдааны эхний өдөр бага 3 насны морьд уралдаж дааганы уралдаанаар өндөрлөлөө.

1 - т Хурдан дааганы түрүү магнайг Говь - Алтай аймгийн Баян - Уул сумын  уугуул Макс группын ерөнхийлөгч МУ - ын Тод манлай уяач Д.Ганбаатарын  Хээр даага тод магнай торгон жолоогоо өргүүлж түмэн олныг баясгалаа.


 2 - т Ховд аймгийн Ховд сумын харьяат Б. Буяннэмэхийн Хонгор даага урамтай  сайхан уралдаж аман хүзүүнд хурдаллаа.

 3- т Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Ч. Пэрэнлэйгийн Бор даага  айргийн 3 - т хурдаллаа. Бор даага энэ жилийн улсын наадамд айргийн 4- т  хурдалж байсан билээ.

4 - т Төв аймгийн Баянцогт сумын харьяат МУ - ын манлай уяач Одгэрэлийн уясан Батхүүгийн Зээрд даага айргийн 4- т хурдаллаа.

5 - т Энэ наадамд хурдан хээр даага нь түрүүлсэн Тод манлай уяач Д.Ганбаатарын Сартай хээр даага айргийн 5- д хурдалж хурсан олныг баясгалаа.

"Бөртэ чоно-2019" цомын эзэн боллоо. Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ Чоно 2019" ёслолын ажиллагаа 2019.12.13-ны өдөр "Корпорейт-2" зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдлаа.
2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2018 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа