Мэдээ мэдээлэл

Морьтон Монголчуудын дэлхийн дээд амжилт Генниссийн номонд

Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.

1955 оноос хойш дэлхийд танигдсан гайхалтай шинэлэг бүхнийг бүртгэж , мянга мянган жилийн хамгийн шилдэг борлуулалттай номоор шалгарч түүхэн чухал үйл явдлыг баталгаажуулдаг газар бол дэлхийн Гиннесийн байгууллага юм.

2013 оны 8 дугаар сарын 9-10 -ны өдөр ММСУХолбоо 4249 монгол морийг нэгэн зэрэг зургаан гараанаас амжилттай уралдуулж , 11125 морьтны их жагсаалыг зохион байгуулж дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр тогтоосон билээ.

 Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн  морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.

 Энэхүү тусгай дугаарт түүхэн амжилтууд хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн талаар болон шинэ шинэлэг амжилт бүхнийг багтаажээ. Энэхүү номны тухай дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл доорхи линкээр хандаж болно.

http://www.guinnessworldrecords.com/2015/preview/#20/z

“Говь-Шанх-V” Говийн бүсийн уралдааны хурдан азарганы дэлгэрэнгүй цуваа 1. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Шөвгөр” зээрд азаргыг 9 настай. уралдаанч хүү Ц Цэрэнтогтох унаж түрүүлгэлээ
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Соёолон)
ИХ ХУРД УРАЛДААН МОНГОЛЫН УЯАЧДЫН БАХАРХАЛ ЮМ А. БАЯРМАГНАЙ Монголын морин спорт, уяачдын холбоог үндэслэн байгуулагчдын нэг, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” болон бүсийн уралдааныг санаачлагч, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 14 жил ажилласан, түүхийн ухааны доктор /Ph/,