Мэдээ мэдээлэл

УРИАЛГА

Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Зандан хүрэн, Элбэг хээр, Идэр хээр, Хонгор зээрд зэрэг цуут хурднуудын угшилтай адууг түүний гал голомтоос үнэ тохиролцон худалдан авч, эмчилгээний зардлыг бүрдүүлэх боломжтой.

Монголын хурдан морины хөгжлийн түүхэнд онцгой гавъяа байгуулсан олон түмнээ “Өвгөн ноён” хэмээн алдаршсан билэг их авъяаст шинжээч, уяач, зураач, номч, эрдэмтэн  Хардэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын голомтийн 5 дахь үеийн удам болох Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэн Мажаагийн Энхжаргал хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин тусч, харь оронд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай талаараа  ММСУХ-нд хандсан юм.

Иймд ММСУХ-ны гишүүд, уяачид, морь сонирхогчид Та бүхнийг Мажаагийн Энхжаргалын эмчилгээний зардалд өгөөмөр сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.

Мөн Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын Зандан хүрэн, Элбэг хээр, Идэр хээр, Хонгор зээрд зэрэг цуут хурднуудын угшилтай адууг түүний гал голомтоос үнэ тохиролцон худалдан авч, эмчилгээний зардлыг бүрдүүлэх боломжтой.       

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хандивын данс: Хаан банк: 59 35 31 47 81

Утас: 9821-3819,  9982-5801, 7016-1618 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 

АЖЛЫН АЛБА

 

АЗИЙН МОРИН УРАЛДААНЫ ХОЛБООНЫ ТҮҮХ Азийн морин уралдааны зөвлөлийг Япон улсын морин уралдааны Холбооны ерөнхийлөгч Todamasa Sakai, болонRangoon Turf Клубын Ноён U Chifkhine нарын санаачилагаар 1960 онд зохион байгуулсан
MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ MONGOLIAN SATURDAY ХҮЛГИЙН ТҮРҮҮ